Нийгэмд “эр хүн хүчтэй байх ёстой”, “сул дорой байж болохгүй”, “сэтгэл хөдлөлөө илэрхийлэх ёсгүй” гэх хэвшмэл ойлголт түгээмэл байдаг. Гэвч стресс, түгшүүр, ганцаардал, сэтгэл гутрал зэрэг мэдрэмжийг мэдрэх нь хүн бүрт, тэр дундаа эрэгтэйчүүдэд ч тохиолдож болох хэвийн зүйл юм.
Сэтгэлээ дотроо хадгалж, бүхнийг ганцаараа даван туулахыг хичээх нь асуудлыг улам хүндрүүлэх эрсдэлтэй. Харин сэтгэлээ хуваалцах, ойр дотнын хүмүүстэйгээ ярилцах, шаардлагатай үед мэргэжлийн тусламж, зөвлөгөө авах нь сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах чухал алхам болдог.
Сэтгэцийн эрүүл мэндээ дэмжихийн тулд:

Сэтгэлээ ойр дотнын хүмүүстэйгээ хуваалцах

Ажил, амралтын зөв тэнцвэрийг хадгалах

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Архи, тамхины хэрэглээнээс татгалзах

Шаардлагатай үед мэргэжлийн тусламж, зөвлөгөө авах
Тусламж хүсэх нь сул доройн шинж биш, харин өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах зоригтой шийдвэр юм.
Эрүүл сэтгэлзүй – Эрүүл эр хүн – Эрүүл гэр бүл