ҮЕР УСНЫ АЮУЛААС БОЛГООМЖИЛ
2026-06-12
Зуны аялал, амралтын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд та бүхнийг гол мөрөн, нуур цөөрмийн орчимд амарч, аялахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Үер ус, хүчтэй урсгал, гэнэтийн осол нь хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй байдаг. Иймд өөрийгөө болон гэр бүл, ойр дотнын хүмүүсээ хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг хэвшүүлэх нь чухал юм.
Аюулгүй байдлаа эрхэмлэж, хариуцлагатай аялаж амарцгаая.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn