Уушгины хорт хавдар нь дэлхий дахинд нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжтой өвчин юм.

Дараах шинж тэмдгүүд удаан хугацаагаар илэрвэл эмчид яаралтай хандаарай:
• Удаан хугацаанд ханиалгах
• Амьсгал давчдах
• Цээжээр өвдөх
• Цустай цэр гарах
• Жин шалтгаангүйгээр буурах
• Хоолой сөөнгөтөх
• Яс болон бусад эрхтнээр өвдөх

Тамхи татах нь уушгины хорт хавдрын хамгийн том эрсдэлт хүчин зүйл бөгөөд нийт тохиолдлын ихэнх хувийг эзэлдэг.

Цахилгаан тамхи (вейп) нь аюулгүй сонголт биш. Никотин болон бусад химийн бодис агуулсан учир уушгины эд эсийг гэмтээж, амьсгалын замын өвчлөл болон хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Дам тамхидалт, цахилгаан, агаарын бохирдол, удамшлын хүчин зүйлс мөн эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Эрүүл мэндээ хамгаалахын тулд:
• Тамхи болон цахилгаан тамхинаас татгалзах
• Дам тамхидалт
• Идэвхтэй хөдөлгөөн хийх
• Эрүүл, зөв хооллох
• Жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамрагдах
Эрт илрүүлэг, эрүүл амьдралын хэв маяг нь уушгины хорт хавдраас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм
гүүд удаан хугацаагаар илэрвэл эмчид яаралтай хандаарай: