П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-07-06
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар П.Н. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Цогтын Лочин “Монгол Улсын Хүний гавьяат эмч” цолоор, Уушги судлалын тасгийн эрхлэгч Доржжүгдэрийн Жавзан-Орлом “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнагдлаа.
Энэхүү төрийн дээд шагнал нь эрхэм эмч нарын олон жилийн үр бүтээлтэй хөдөлмөр, мэргэжлийн өндөр ур чадвар, эмчийн ариун үйлсэд үнэнчээр зүтгэсэн хичээл зүтгэл, эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлсний илэрхийлэл болж байна.
Төрийн дээд шагнал хүртсэн эрхэм эмч нартаа дахин халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn