УЛААНБУРХАН ЗӨВХӨН ТУУРАЛТ БИШ
2026-07-03
Халуурах, ханиалгах, нүд улайх зэрэг энгийн мэт шинжээр эхэлдэг ч улаанбурхан нь маш хурдан халдварладаг бөгөөд уушгины хатгалгаа, тархины үрэвсэл зэрэг ноцтой хүндрэл үүсгэж болзошгүй. Иймд өвчний шинж тэмдгийг эрт таньж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх нь өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн зөв сонголт юм.
Анхаарах шинж тэмдэг
• Өндөр халуурах
• Ханиалгах, нус гоожих
• Нүд улайж, нулимс гоожих
• Амны салстад жижиг цагаан толбо гарах
• Нүүрнээс эхэлж бүх биеэр тууралт тархах
Хэн хамгийн эрсдэлтэй вэ?
Улаанбурхангийн эсрэг вакцинд хамрагдаагүй хүн бүр халдвар авах эрсдэлтэй.
Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
✔ Вакцинд бүрэн хамрагдах
✔ Өвчний шинж тэмдэг илэрвэл бусдаас тусгаарлагдаж, эмчид яаралтай хандах
✔ Хангалттай амарч, дархлаагаа дэмжих
✔ А аминдэмээр баялаг хүнсийг тогтмол хэрэглэх

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn