ТАЛАРХАЛ
2026-07-02

УГТЭ-ийн хамт олонд ирүүлсэн талархлыг цувралаар хүргэж байна. Энэ удаад Зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч Д.Батбаатар болон тус тасгийн нийт хамт олонд чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.Та бүхний өндөр ур чадвар, хүнлэг сэтгэл, хариуцлагатай хөдөлмөрийн үр дүнд эрүүл энх амьдралдаа эргэн орох боломж олдсондоо баяртай байна.
Эрүүл мэндийн төлөөх нөр их хөдөлмөрт тань баярлалаа. Ажил үйлсэд тань өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
Ү.Нарансоёл

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn