Эмнэлзүйн тусламж, үйлчилгээнд олон улсын шилдэг туршлага, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга технологийг нэвтрүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилготой HOPE–2026 хамтарсан симпозиум Улсын гуравдугаар төв эмнэлэг, Тайванийн Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдлаа.
Симпозиумд Тайванийн Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн профессор, эмч нар амьсгалын эрхтэн, зүрх судасны болон мэдрэлийн мэс заслын чиглэлээрх орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга технологи, олон улсын хөгжлийн чиг хандлага, эмнэлзүйн туршлагын талаар илтгэл хэлэлцүүлж, мэдлэг, туршлагаа хуваалцав.
Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд эдгээр чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж буй тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиглэл, эмнэлзүйн туршлагаа танилцуулж, хоёр улсын эмч нар бодит тохиолдол, судалгааны үр дүн, эмчилгээний арга барилын талаар харилцан санал солилцон, мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүллээ.
HOPE хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү симпозиум нь эмч, мэргэжилтнүүдийн тасралтгүй хөгжлийг дэмжих, олон улсын сайн туршлагыг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх, хамтарсан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.