ЭМ ХЭРЭГЛЭХ 5 ЗӨВИЙН ЗАРЧИМ
2026-08-12
Эмийг зөв, зохистой хэрэглэх нь эрүүл мэндээ хамгаалах чухал алхам юм.
Эмийг хэрэглэхдээ зөвхөн эмийн нэрийг мэдэхээс гадна зөв хүн, зөв эм, зөв тун, зөв цаг, зөв хэрэглэх арга гэсэн 5 үндсэн зарчмыг баримтлах нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж, эмийн буруу хэрэглээнээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
ЗӨВ ЭМИЙГ
Эмийн нэр, тун, эмийн хэлбэр зөв эсэхийг шалгах.
ЗӨВ ХҮНД
Эмийг хэрэглэхийн өмнө эмчлүүлэгчийн мэдээллийг танин тодруулж, зөв хүнд зориулсан эсэхийг нягтлах.
ЗӨВ ТУНГААР
Эмийн тун, хэмжээг эмчийн жортой тулган шалгаж, зөв тунгаар хэрэглэх.
ЗӨВ ЦАГТ
Эмийг эмчийн заасан хугацаа, давтамжийн дагуу зөв цагт хэрэглэх.
ЗӨВ АРГААР
Эмийг заасан хэрэглэх аргаас хамааран зөв хэрэглэх — уух, тарилгаар хийх, лаагаар хэрэглэх гэх мэт.
Эмийг дур мэдэн сонгож, тунг өөрчлөхгүй. Эмч, эм зүйчийн зөвлөгөө, эмийн зааврыг баримталж, эмийг зөв зохистой хэрэглэцгээе.
Эмзүйн албаны эм зүйч: Ч.Дуламсүрэн

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn