СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2026-08-20
Та азтан боллоо. Хонжвороо авахын тулд бүртгэлийн хураамж төлнө үү” гэх агуулгатай зурвасаар иргэдийг залилах тохиолдол нэмэгджээ.
 Хууль ёсны байгууллага, албан ёсны урамшууллын хөтөлбөрүүд хонжвор, шагнал олгохын өмнө урьдчилан мөнгө төлөхийг шаарддаггүй.
 Ийм төрлийн мэдээлэл хүлээн авсан бол:
• Урьдчилан мөнгө шилжүүлэхгүй байх
• Хувийн болон банкны мэдээллээ өгөхгүй байх
• Мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нягтлаарай.
 Сэрэмжтэй байж, цахим залилангаас өөрийгөө хамгаалаарай.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn