ӨГЛӨӨНИЙ ЦАЙ БОЛ ЗҮГЭЭР НЭГ ХООЛ БИШ
“Өглөөний цай уух завгүй байна”, “Кофе уучихад болно” гэж өглөөг өнгөрөөх нь бий.
Гэхдээ шөнийн турш хоол хүнс хэрэглээгүй бие махбодод өглөөний цай нь шаардлагатай энерги, шим тэжээлийг нөхөхөд чухал.
Тэнцвэртэй өглөөний цай нь анхаарал төвлөрөл, ой тогтоолт болон тархины үйл ажиллагааг дэмжиж, ажиллах, суралцах бүтээмжид эерэгээр нөлөөлнө.
Мөн өдрийн турш хэт их өлсөх, шим тэжээл багатай хүнсийг хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэхэд тусалдаг.
Харин юугаар бүрдүүлж байгаа нь чухал. Уураг, бүхэл үрийн бүтээгдэхүүн, жимс ногоо, эрүүл өөх тосыг хослуулсан өглөөний цай илүү тэнцвэртэй сонголт болно.
Жишээлбэл, өндөг + бүхэл үрийн талх + ногоо, эсвэл овъёос + тараг + жимс, самар байж болно.
Өглөөний цайгаа өдөр бүр тогтмол хэрэглэж хэвшээрэй. Таны эрүүл мэндэд хэрэгтэй энгийн дадал юм.