Манай эмнэлэг “Тархины харвалтын эсрэг хамтдаа” уриан дор тархины харвалтаас сэргийлэх долоо хоногийг өнөөдрөөс эхлүүллээ. Аян энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
Тархины харвалт гэнэт тохиолдож, хүний амь нас, цаашдын амьдралын чанарт ноцтой нөлөөлдөг. Гэхдээ эрсдэлээ мэдэж, шинж тэмдгийг нь эрт таньж, эмнэлэгт цагтаа хүрвэл үр дагаврыг нь эрс багасгах боломжтой. Тиймээс энэ удаагийн аяныг олон нийтэд зөв мэдээлэл хүргэх, ялангуяа бүлэн уусгах эмчилгээ хэзээ, хэрхэн хийгддэг, яагаад цаг хугацаа чухал болохыг ойлгуулахад чиглүүлжээ.
Аяны хүрээнд өдөр бүр дараах ажлууд болно.
10 сарын 26, Даваа (08:00-09:00) Аяны нээлт. Эмнэлгийн байранд гарын авлага, постер, инфографик байрлуулж, тархины харвалтын тасгийн үйл ажиллагааг танилцууллаа.
10 сарын 27, Мягмар (12:00-16:00) ТТАХНЭ-т эмч, мэргэжилтнүүдэд бүлэн уусгах эмчилгээний ажлын байран дахь сургалт болж, бодит тохиолдлууд дээр хэлэлцүүлэг өрнөнө.
10 сарын 28, Лхагва (11:00-11:40) Эмч нар Нийслэлийн 93 дугаар сургуулийн 5 дугаар ангийн нэг бүлгийн сурагчидтай уулзаж, тархины харвалтын талаар хичээл орно.
10 сарын 29, Пүрэв (10:00-12:00) Иргэдэд зориулсан сургалт. Хүсэлтэй хүмүүсийн тархины харвалтын эрсдэлийг үнэлж, эрүүл мэндийн зөвлөгөө өгнө.
10 сарын 30, Баасан (14:00-15:00) Харвалтын тасгийн чанарын өдөрлөг. Тусламж үйлчилгээний чанар, тулгамдсан асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, аяныг хаана.
#Эмч нар нэг зүйлийг онцолж байна. Хүний нүүрний нэг тал гэнэт мурийх, нэг талын гар хөл сулрах, хэл ээдэрч ярихад хэцүү болох шинж илэрвэл хүлээлгүй, яаралтай 103 дугаарт залгах хэрэгтэй. Харвалтын үед алдсан хугацааг нөхөх боломжгүй гэдгийг санаарай.
#ШУГТЭ #ТархиныХарвалтынЭсрэгХамтдаа