ЧИХРИЙН ШИЖИНГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-11-12
11 дүгээр сарын 14-ний Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг угтан манай эмнэлэг 11 дүгээр сарын 09, 11, 12-ны өдрүүдэд 10:00–12:00 цагт иргэдэд зориулсан үзлэг, сургалт, зөвлөгөө зохион байгуулна.
Та энэхүү үйл ажиллагаанд хамрагдсанаар:
• Чихрийн шижингийн эрсдэлээ үнэлүүлэх
• Цусан дахь глюкозын түвшнээ хэмжүүлэх
• Нүдний угийн үзлэгт хамрагдах
• Хөлийн мэдрэхүйн өөрчлөлт, хүндрэлийн эрсдэлээ тодорхойлуулах
• Зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн, хөлийн арчилгааны талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах боломжтой.
Эрүүл мэнддээ цаг гаргаж, өвчнийг эрт илрүүлэн, хүндрэлээс урьдчилан сэргийлье!

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn