ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН ТАСГИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ
2025-06-06

Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн Зүрхний хэм судлалын тасгийн хамт олны ажлын үр дүнд олон хүн аз жаргал, баяр баяслаар дүүрэн сэтгэгдэлтэй эмчлүүлээд гарч байгааг нь харахад сайхан юм. Энэ тасгийн залуучууд орчин үеийн анагаахын шинжлэх ухааны техник технологийг түгээн дэлгэрүүлэх, нутагшуулах зэрэгт хүч чармайлалт гарган зүтгэж өөрсдийн эзэмшсэн мэргэжилдээ ямар сайн мэргэшсэн байгааг үзээд бахархахгүй байх аргагүй юм.
Энэ тасаг 10 ортой ор нь хүрэлцэхгүй, байнга өвчтөн үйлчлүүлэгч нар нь дараалал ихтэй байдаг ч маш сайн зохицуулж хүмүүст аль болох чирэгдэл учруулахгүй үйлчилж байгаа нь харилцаа, хандлага хичнээн төлөвшсөн, ажлаа сайн мэддэгийг харуулж байгаад баярлаж байна. Хувь заяаны бэлэг болгон бидэнд илгээсэн эмч нартаа гүн талархал илэрхийлж ажлын амжилт,эрүүл энх, саруул сайхныг хүсье.

Сувилагчдын тухай товч тэмдэглэл хүргэе.
Өдөр шөнөгүй борви бохисхийх завгүй ажиллах бүсгүйчүүдийн тухай өөрийн бодлоо бичмээр санагдаад энэ хэдэн өгүүлбэрийг эвлүүлж сууна. Би эмнэлэгээр чамгүй үйлчлүүлдэг нэгэн. Тэр болгондоо эмч нарын шадар туслах, өвчтөн бидний “амь сахигч” сувилагч нарын харилцаа, хандлага, мэргэшсэн байдлыг харж бахархах сэтгэл төрнө. Өнөөдрийн байдлаар Монгол улсад маань 20 мянга гариу сувилагч хэрэгтэй ч 14 мянган сувилагч ажиллаж байгаа жилд дунджаар 500 сувилагчийн ажлын байр бий болдог гэсэн статистик байна. Үндсэндээ Монгол улс даяар ээлжинд гарах, хагалгаанд орхоос эхлээд сувилахуйн бүх ажлыг хамгийн багдаа 3 хүн хийх ажлыг 2 хүн хийдэг гэсэн үг энэ сувилагч нарын ажлын ачаалал ямар байгааг илэрхий харуулна. Ингэж ачаалалтай ажиллаж байгаа сувилагч нар маань ямар цалин хөлс,урамшуулал авч яаж амьдарч байгааг мэдэхгүй байна. Монголын өнөөгийн төр засгийн бодлого эдийн засгийн чадавхийг хархад сайнгүй байгаа нь эргэлзээгүй. Тэдний тухай ихийг мэдэж туслахсан… Сувил гэсэн үг нь их тайлбар толинд асран тойлох, сувилан тэнхрүүлэх гэх мэтээр тайлбарлаж сувилагч гэсэн албаны нэршил нь тэр бүхнийг хийдэг хүнийг нэрлэж иржээ. Тэгхээр бид энэ хүмүүсийн ажил хичнээн хүнд хүчир, хариуцлагатай ажил болхыг ойлгож авлаа. Тэр ч утгаараа хүмүүн бидэнд өвдөж зовох үед хамгийн ойр байж гардан туслаж өвчнөө давсан жаргалд хамт байж хэцүүдсэн үед хань болж явдаг та нартаа баярлалаа. Эмчээ эмчээ гэхээсээ сувилагчаа тэглээ,ингэлээ гэж дуудах нь элбэг сонсогдоно. Сайхан хань, үрсийнхээ нар нь болсон сэтгэлийн тэнхээ, итгэлийн галаар нүдэнд нь оч бадарсан ёстой л идрийн жавхаа гэрэлтэн ирмүүн үйлс бүтээх зориг төгөлдөр яваа бүсгүйчүүд, сувилагч нар минь ялихгүй өргөмжлөл, шалихгүй магтаалаас ядарсан түмний чинь итгэл сэтгэл их хайр хүндэтгэл та бүхний цагаан өмсгөл дээр бичигдсэн мөнхийн шагнал юм шүү. Энэ их хүндлэл, хайр нэгэн цагт танд итгэлийн гал болж бадамлан асаж таныг тэтгэх болно. Энэ тасгийн сувилагч(мэргэшсэн ганцхан Хүүхнээ гэдэг сувилагч) бидэнд үйлчилдэг нүдний тасгийн Ариунаа, Нэргүй зэрэг олон сувилагч өнөө цагийн анагаах ухааны онол арга зүй, техник технологийг бүрэн эзэмшин эрүүлийг хамгаалах байгууллага, сувилахуйн албаны түүхийг бүтээлцэж яваа алдар гавьяатнууд шүү. Та нартаа баярлалаа. Дашрамд хэлхэд дэлхийн нийтэд хамгийн ирээдүйтэй мэргэжлийн нэгэнд сувилагчийн мэргэжил зүй ёсоор дээгүүр орж байгаа нь гайхалтай биш гэжүү. Зүрхний хэм судлалын тасагт сувилагч шаардлагатайг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь Улсын 3-р эмнэлгийн хамт олонд амжилт хүсье.

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Гансүхтэн Г.Батчулуун 2025.06.06.