Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр манай эмнэлгийн Зүрх судасны үндэсний төв дээр “Монгол Улс дахь зүрх судлал, зүрхний мэс засал ба телемедицин МОН/007” төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд зүрх судасны тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагын бүх шатлалд сайжруулах, бэхжүүлэх зорилгыг тавин ажиллаж байгаа болно.
Энэ үйл ажиллагааны хүрээнд 2025 оны жилийн ажлын төлөвлөгөөнд анхан болон хоёрдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт, үйл ажиллагааг мэргэжлийн нийгэмлэг, холбоод, эрүүл мэндийн төрийн бус байгууллагуудыг сонгон шалгаруулж, гэрээлэн гүйцэтгүүлэхээр төлөвлөгдсөн.
Энэхүү төлөвлөгөөний дагуу зүрхний хэм судлал, зүрхний ишеми ба шигдээсийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулах ажлын даалгаврыг хавсралтаар хүргүүлж байна. Ирүүлсэн материалд үндэслэн харьцуулалтын аргаар сонгон шалгаруулалт хийж чиглэл тус бүрээр нэг, нэг байгууллагыг шалгаруулж гэрээгээр ажил гүйцэтгүүлэх юм.
Танай нийгэмлэг, холбоо, төрийн бус байгууллага хүргүүлж буй ажлын даалгаварт заасан материалыг бүрдүүлэн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дотор Улсын гуравдугаар төв эмнэлгийн tsch@shastinhospital.mn болон narandelger@telemedicine.mn цахим шуудангийн хаягаар ирүүлэхийг урьж байна.
Зүрхний_ишеми_болон_шигдээсийн_тусламж_үйлчилгээг_сайжруулах Зүрхний_хэм_судлалын_тусламж_үйлчилгээг_сайжруулах