Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр
2025-09-17
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдрийг “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
🔰Хүүхэд тэдний эцэг, эх, асран хамгаалагч, эрүүл мэндийн ажилтны нярай болон хүүхдийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нярай болон хүүхэд бүрд аюулгүй тусламж, үйлчилгээ” сэдвийн хүрээнд “Төрсөн цагаас нь аюулгүй байдалд анхааръя” уриан дор энэхүү өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх гэж байна.
🔰“Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг угтсан 14 хоногийн аяны хүрээнд батлагдсан удирдамжийн дагуу нярай болон хүүхдийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлын чиглэлээр иргэд, олон нийтэд хандсан сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулагдана.