Чанарын бодлого, стратеги

Алсын хараа:

“Үйлчлүүлэгч төвтэй”, өндөр түвшний чанартай тусламжийг үзүүлэгч “Үндэсний шилдэг, тэргүүлэгч эмнэлэг” байна.

Эрхэм зорилго

Бид өдөр тутмын эмнэлзүй, сургалт, судалгааны нэгдмэл үйл ажиллагааны тусламжтайгаар эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндэд үнэ цэнэтэй өөрчлөлтийг бий болгохыг зорино.

Үнэт зүйлс:

Үндсэн зорилтууд:

  1. Чанар аюулгүй байдлын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг үнэлж, тасралтгүй сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг олон улсын жишигт хүргэх
  2. Үйлчлүүлэгч төвтэй тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх
  3. Ажилтнуудын чанар аюулгүй байдлын мэдлэг, ур чадвар хандлагыг дээшлүүлэн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх
  4. Чанар сайжруулах арга хэрэгсэл нэвтрүүлж, мөрдүүлэх, түгээн дэлгэрүүлэх
  5. Анагаах ухааны нотолгоонд тулгуурлан тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг эрхэмлэх
  6. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх, хянах тогтолцоог олон улсын жишигт хүргэх
  7. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах эрсдэлийг бууруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлийг бууруулах зорилгоор эрчим хүч дулаан хангамжийн хэмнэлттэй зарцуулалт, эмнэлгийн аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулах

Стратегийн тэргүүлэх чиглэлүүд:

  1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг олон улсын жишигт хүргэх;
  2. Хүн төвтэй нийгмийн эрүүл мэндийн тусламжийг үндэсний хэмжээнд манлайлах;
  3. Олон улсын түвшинд хүрсэн чадавхитай хүний нөөцийн хөгжлийг тогтвортой хангах;
  4. Эрүүл мэндийн тэргүүлэх технологийн хөгжлөөр хүн амын эрүүл мэнд сайн сайхан байдалд нөлөөлөх;
  5. Үйлчлүүлэгч төвтэй байгууллагын соёлыг үндэсний хэмжээнд манлайлах
  6. Эмнэлгийн бие даасан байдал, санхүүгийн тогтвортой хөгжлийг хангах

Улсын гуравдугаар төв эмнэлгийн чанарын бодлого

Олон улсын стандарт (ISO 9001, ISO 15189, ISO 31000, ISO 19011-2020), JCI үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын стандарт шалгуурын дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн, үйлчлүүлэгч төвтэй чанарын менежментийн тогтолцоог бүрдүүлэн, ажиллана.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйл явц бүрийг үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглүүлж, дараах зарчмыг мөрдлөг болгон ажиллана. Үүнд:

  1. Орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилт, эрүүл мэндийн тэргүүлэх шинэ технологи, багажтөхөөрөмж, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга хэлбэрүүдийг нэвтрүүлж тусламж үйлчилгээний үр дүнгийн баталгааг хангуулах;
  2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын хяналтын тогтолцоог үйл явцын үр дүнд суурилсан төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, зохион байгуулалтаар хангаж ажиллах;
  3. Эмнэлгийн үйл ажиллагаа тусламж үйлчилгээтэй холбоотой болзошгүй аюул, боломжуудыг урьдчилан тодорхойлж, эрсдэлээс, урьдчилан сэргийлэх, бууруулах;
  4. Эрүүл мэндийн мэдээллийн технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, .мэдээллийн аюулгүй байдлыг ханган, эмнэлгийн ажилчдын ажлын ачаалал, иргэд үйлчлүүлэгчдийн чирэгдэл бууруулах, цахим бүртгэл мэдээллийн хяналтыг сайжруулах, цаг хугацаа, зардал хэмнэх;
  5. Хариуцлагатай байгууллагын соёл дээр тулгуурласан үр ашигтай удирдлагын бүтэц зохион байгуулалт, менежментийн тогтолцоог бүрдүүлж, дээд, дунд шатны удирдлагын манлайллаар хангах;
  6. Эмнэлгийн ажилтны харилцаа, хандлага, ёс зүйг эрхэмлэх, мэдлэг туршлагаа хуваалцах, багаар ажиллах чадвар, чадамжийг дээшлүүлэх, санал санаачилгыг дэмжин хөгжүүлэх;
  7. Ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчдийг гэрээний гүйцэтгэлээр үнэлж, хариуцлагатай хамтын ажиллагааг удирдан чиглүүлж, хэрэглэгчдэд ил тод удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх

Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд шаардлагатай нөөц бололцоогоор хангах, дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн үр дүнг байнга сайжруулан ажиллана.