Олон улсын Чихрийн шижингийн холбооноос явуулсан судалгаагаар чихрийн шижинтэй ажилчдын тавны хоёр нь (40%) ажлын байран дээрээ өвчнийхөө улмаас сөрөг хандлагад өртөж байна. Жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил тус холбоо чихрийн шижинтэй хүмүүст ажлын байран дээр тулгарсаар буй хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалт, зохион байгуулалтын дэмжлэгийн хангалтгүй байдлыг онцолж байна. Таван тивийг хамарсан энэхүү судалгаагаар чихрийн шижинтэй ажилтнуудын гуравны нэг (32%) нь ажлын байран дахь сөрөг хандлага, орчны улмаас ажлаасаа гарах талаар бодож байсан нь тогтоогджээ.
Тиймээс:
• Чихэргүй, эрүүл сонголттой ажлын байр бий болгох
• Дасгал хөдөлгөөн хийх боломж бүрдүүлэх
• Цусан дахь сахарын хэмжээг хянах нөхцөл, инсулин тариа хийх боломжтой тайван орчин гаргаж өгөх
• Тамхигүй хамт олон–орчныг дэмжих зэрэг нь бүх ажилтны эрүүл, аюулгүй, стресс багатай орчинг бүрдүүлэх нь зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, харин байгууллагын тогтвортой хөгжил нөлөөлөх чухал зүйл юм.
#WorldDiabetesDay2025 #diabeteslife #Чихрийншижинхаалгатогшижбайна #Чихэргүйажлынбайр #тамхигүйхамтолон #fattofit #эрүүлажлынбайр #чихрийншижингээссэргийлье

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn