Улсын гуравдугаар төв эмнэлгийн түүхэн уламжлал болох мэс заслын тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэс заслын баг хамт олноороо хэлэлцэх зорилгын хүрээнд “МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-ийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгээр тус эмнэлгийн мэс заслын тэргүүлэх чиглэл, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж буй тасгуудын эмнэлзүйн тэргүүлэх чиглэлийн хүрээнд ойрын 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмж болон багаж хэрэгслийн хангалтын төлөвлөлтийг байгууллагын дунд хугацааны стратегийн хэрэгжилттэй уялдуулж хэрэгжүүлэх талаар нийт 11 тасгийн танилцуулга хийгдэж, оролцогч мэргэжилтнүүдийн зүгээс идэвхтэй санал асуулга, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус эмнэлгийн хэмжээнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг нийт тасгууд, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, дотор мэдрэлийн чиглэлийн судсанд дотуурх мэс ажилбар үзүүлдэг бүх тасгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, оношилгооны тасаг нэгж, дэмжих үйлчилгээний болон захиргаа, удирдлагын бүрэлдэхүүн зэрэг нийт 120 гаруй төлөөлөл оролцлоо.
Дээрх хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн тус эмнэлгийн мэс заслын тусламж үйлчилгээний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон бодлогын баримт бичиг эмнэлгийн захирлын тушаалаар батлагдан гарч, хэрэгжих юм.