Талархал
2026-03-27

Улсын төв 3 дугаар эмнэлгийн н.Батбаатар эрхлэгчтэй зүрх судасны мэс заслын тасгийн хамт олонд болон эмч н.Энхдорж н.Эрдэнэбаяр н.Энэрэл н.Ундармаа сувилагч н.Янжиндулам үйлчлэгч н.Отгонгэрэл нарт баярлаж талархсанаа илэрхийлж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж эелдэг найрсаг харилцаатай, ард иргэдийн эрүүл энхийн манаанд хэзээд бэлэн зогсож байдаг танд болон танай хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn