“Сайн зүрхний төлөө нэгдэцгээе”
2026-04-14
Зүрх, судасны хяналтын 19 төхөөрөмжийг хүлээн авлаа…
Олон улсын Ротари сангийн “Unite 4 Good Heart” буюу “Сайн зүрхний төлөө нэгдэцгээе” төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарт чиглэсэн томоохон дэмжлэгийг хэрэгжүүлж, зүрх, судасны хяналтын орчин үеийн төхөөрөмжүүдийг манай эмнэлэгт хүлээлгэн өглөө.
Төслийн хүрээнд цусан дахь хүчилтөрөгчийн ханамж (SpO₂) болон зүрхний цохилтын давтамж (Pulse)-ийг хуруугаар хялбар, шуурхай хэмжих зориулалттай 19 ширхэг Rossmax Monitoring төхөөрөмжийг нийлүүлсэн байна.
Эдгээр төхөөрөмж нь судасны төлөв байдлыг 6 түвшинд ангилан үнэлж, үр дүнг ойлгомжтой график интерфейсээр харуулдгаараа онцлог. Үүнд:
– Артери болон цусны эргэлт маш сайн
– Артери болон цусны эргэлт сайн буюу дунд зэрэг
– Артери болон цусны эргэлт дунд түвшинд
– Артери болон цусны эргэлт дунджаас доогуур
– Артери болон цусны эргэлт муу
– Артери болон цусны эргэлт хүнд хэлбэрийн өөрчлөлттэй
Ийнхүү орчин үеийн хяналтын төхөөрөмжийг нэвтрүүлснээр өвчтөний биеийн байдлыг түргэн шуурхай үнэлэх боломж бүрдэж, эмчилгээ болон сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
“Сайн зүрхний төлөө нэгдэцгээе” төсөл нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, салбарын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй санаачилга юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn