Эмийн аюулгүй хэрэглээ — Өвчтөний аюулгүй байдлын эхлэл
2026-04-14
Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өвчтөний аюулгүй байдлыг хангах зорилготой өдөрлөг Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт амжилттай зохион байгуулагдлаа.
“Эмийн аюулгүй хэрэглээ, өвчтөний аюулгүй байдлын эхлэл” сэдэвт уг арга хэмжээг олон улсын IPSG стандартын хүрээнд зохион байгуулж, эмийн хэрэглээтэй холбоотой эрсдэлийг бууруулах, аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр 5 өртөөт сургалт явуулсан байна.
Өдөрлөгт 120 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, эмийн зөв хэрэглээ, алдаанаас сэргийлэх арга барил, өвчтөний аюулгүй байдлыг хангах практик мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, харилцан туршлага солилцлоо.
Мөн уг арга хэмжээний үеэр өвчтөний аюулгүй байдлыг хангах олон улсын 6 зорилтын хэрэгжилтийг дэмжих, эмийн алдааг бууруулах, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бодит жишээ, шийдлүүдийг танилцуулсан нь онцлог байв.
Энэхүү өдөрлөг нь эмийн аюулгүй хэрэглээг хэвшүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn