Улсын гуравдугаар төв эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэл, менежментийн багийг оношилгоо, эмчилгээний тасгийн эрхлэгч нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, ажиллах журмыг батлах анхны хурал 2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр боллоо.
Тус баг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг хангах, төсөв санхүүгийн алдагдалгүй ажиллах, мөн тусламж үйлчилгээний нэхэмжлэлийн хасагдлыг бүрэн зогсоох зорилготойгоор байгуулагдаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, журмаа хэлэлцэн баталлаа.
Хурлыг эмнэлгийн захирал нээж, Эрүүл мэндийн эдийн засаг, төлөвлөлтийн албаны дарга тасаг нэгжүүдийн 2026 оны I улирлын Эрүүл мэндийн даатгалаар үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийг танилцуулсан бол Дотоод хяналтын нэгжийн ахлах ажилтан ЭМД-ын нарийвчилсан хяналтын хасагдлын шалтгаан, нөхцөлийг танилцуулж, оролцогчид цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.
Хурлын шийдвэрээр Эрүүл мэндийн даатгалтай байгуулсан гэрээний хүрээнд иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг чирэгдэлгүй, тасралтгүй хүргэх, эмнэлгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр тасаг нэгж бүр хариуцлагатайгаар зохион байгуулалт хийж ажиллахыг үүрэг болголоо.