Ахлах сувилагчийн манлайлал–III” өдөрлөг амжилттай боллоо
Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, ажлын ачааллыг бууруулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх зорилготой өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
Онцлох үр дүн:
• 40 тасгийн ахлах сувилагч оролцов
• 9.95 сая төгрөгийн өртөг бүхий шинэлэг шийдэл нэвтрүүлэв
Хэлэлцсэн чиглэлүүд:
• Тасгийн зохион байгуулалт, 5S хэрэгжилт
• Ажлын ачааллыг бууруулах шийдлүүд
• Эмчлүүлэгчийг зөв таних, эрэмбэлэх аргачлал
• Халдвар хамгаалал, эрсдэлээс сэргийлэлт
• Хүнд өвчтөний асаргаа, дэвшилтэт технологи
Энэхүү өдөрлөг нь ахлах сувилагчдын манлайллыг бэхжүүлж, харилцан туршлага солилцох, шинэлэг санааг нэвтрүүлэх чухал боломжийг бүрдүүллээ.
Цаашид:
Өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулж, сувилагчдын хөгжил, байгууллагын соёлыг бэхжүүлэхэд чиглэнэ.