Жил бүрийн дөрөвдүгээр сарын 17-ны өдөр “Гемофилитэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс энэхүү өдрийг 2003 оноос хойш тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил 23 дахь жилдээ тохиож байна.
Гемофили гэж юу вэ?
Гемофили нь цус бүлэгнэлтийн хүчин зүйлүүдийг хариуцдаг генийн өөрчлөлтөөс үүдэлтэй, удамшлын эмгэг бөгөөд цус удаан тогтож, амархан цус алдах шалтгаан болдог.

Шинж тэмдэг:
• Амархан хөхрөх
• Үе мөчид цус хурах
• Шархнаас удаан цус гарах
• Шүд авахад цус тогтохгүй байх
Оношлогоо:
• Цусны шинжилгээ
• Бүлэгнэлтийн хугацаа тодорхойлох
• Факторын түвшин хэмжих
Эмчилгээ:
• Бүлэгнэлтийн фактор нөхөх эмчилгээ
• Цус алдалтаас сэргийлэх
• Яаралтай тусламж авах
Урьдчилан сэргийлэлт:
• Гэмтлээс сэргийлэх
• Амны хөндийн эрүүл ахуйг сахих
• Эмчийн хяналтад тогтмол байх
• Аюултай спортоос зайлсхийх
Энэ өдөр нь гемофили болон цус бүлэгнэлтийн эмгэгийн талаар олон нийтэд мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, өвчтөнүүдийн эрхийг хамгаалах, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглэдэг.