Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (УГТЭ) нь 2014 оноос эхлэн жил бүрийн 04 дүгээр сарыг “Эмнэлгийн удирдлагын нээлттэй сар” болгон зарлаж, зорилтот арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн уламжлалтай.
Энэхүү арга хэмжээний хүрээнд ёс зүйн зөрчлийг үл тэвчих хандлагыг төлөвшүүлэх, шударга байдлыг эрхэмлэх соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, удирдах ажилтны манлайлал, менежментийг сайжруулах, ёс зүйд суурилсан байгууллагын соёлыг төлөвшүүлэх зорилгоор 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр
“Ёс зүйгээр үлгэрлэсэн байгууллагын соёлыг бүрдүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад УГТЭ-ийн удирдах албан тушаалтнууд болон Ёс зүйн салбар хорооны гишүүдээс бүрдсэн нийт 104 ажилтан хамрагдав.
“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр АУ-ны доктор, дэд профессор Д.Оюунбилэг,
“Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ёс зүй, тулгамдсан асуудал” сэдвээр Ш.Оюунчимэг нар тус тус илтгэл тавилаа.
Сургалтын үр дүнд оролцогчид олж авсан мэдлэг, туршлагаа өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хамт олондоо эерэг нөлөө үзүүлэх, ёс зүйг дээдэлсэн ил тод, хариуцлагатай байгууллагын соёлыг төлөвшүүлэх, байгууллагын үнэт зүйлсийг бодитоор хэрэгжүүлэх, үлгэрлэн манлайлах ур чадвараа бэхжүүлэхийг уриалав.