ЭМЧИЙН ХАНДЛАГА ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ТОДОРХОЙЛНО
2026-04-23
Улсын гуравдугаар төв эмнэлгийн 420 эмч, ажилтан харилцаа, хандлага, ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдлаа. Энэхүү сургалт нь үйлчлүүлэгчтэй харилцах хандлагыг сайжруулах, эмнэлгийн үйлчилгээний чанар, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн онцлогтой байв.
УГТЭ нь 2014 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарыг “Эмнэлгийн удирдлагын нээлттэй сар” болгон зарлаж, салбарын дотоод соёл, удирдлага, ёс зүйг сайжруулах зорилтот ажлуудыг тогтмол хэрэгжүүлж ирсэн уламжлалтай.
Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Анагаах ухааны доктор, профессор, УГТЭ-ийн дарга асан, Эрүүл мэндийн сайд асан Б.Батсэрээдэнийг урьж, “Харилцаа хандлагын суурь асуудалд” сэдэвт сургалтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 14-нд зохион байгуулжээ.
Сургалт нь “Залгамж халаа” буюу “Нэгийн араас нэг” хөтөлбөрийн хүрээнд ахмад үеийн туршлага, ёс зүйн үнэт зүйлсийг залуу үеийн эмч, ажилтнуудад өвлүүлэхэд чиглэсэн бөгөөд эмнэлгийн үйлчилгээний чанарыг хүний хандлага, харилцаатай салшгүй холбоотойг онцлон тэмдэглэлээ.
Тус сургалтаар эмч, ажилтнууд ёс зүйг эрхэмлэсэн, үйлчлүүлэгч төвтэй, хариуцлагатай үйлчилгээг бэхжүүлэх мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn