Лабораторийн салбарын хөгжилд шинэ шат: Чанар, инновацыг хэлэлцсэн нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
2026-04-30
Эмнэлзүйн лаборатори нь оношлогооны үндэс, эмчилгээний шийдвэрийн суурь болдог чухал салбар. Тиймээс тус салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой нээлттэй өдөрлөгийг 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүд, ханган нийлүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцож, лабораторийн салбарт нэвтэрч буй орчин үеийн техник, технологи, инновац шийдлүүдийг танилцуулан, мэргэжлийн түвшинд санал, туршлага солилцлоо.
Өдөрлөгийн хүрээнд:
▪ Лабораторийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдалд үнэлгээ хийж, хөгжлийн чиглэлийг тодорхойлов
▪ Шинэ үеийн оношлогоо, шинжилгээний технологийг танилцууллаа
▪ Чанар, аюулгүй байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжуудыг хэлэлцлээ
▪ Салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх санал, санаачилгуудыг дэвшүүллээ
Арга хэмжээнд 100 гаруй эмч, мэргэжилтэн оролцож, 4 цагийн турш шинэ технологид суурилсан шийдлүүд, туршлага, хэлэлцүүлгүүд өрнүүлэв.
Энэхүү өдөрлөг нь лабораторийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, оношлогооны нарийвчлал, хариу гарах хугацааг сайжруулахад чиглэсэн бодит шийдлүүдийг урагшлуулах чухал алхам боллоо.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn