ӨСВӨР НАСНЫ ХӨВГҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД
2026-05-04
Өсвөр нас бол бие махбод болон сэтгэлзүйн хувьд эрчимтэй өөрчлөлт явагддаг чухал үе юм.
Энэ үед хөвгүүдийн биед дараах өөрчлөлтүүд илэрдэг:
 БИЕ МАХБОДЫН ӨӨРЧЛӨЛТ
• Дуу хоолой бүдүүрч өөрчлөгдөнө
• Өндөр өсөж, жин нэмэгдэнэ
• Нөхөн үржихүйн эрхтнүүд хөгжиж томорно
• Биеэр үс ургах, батга гарах зэрэг шинж илэрнэ
ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
Идэвхтэй хөдөлгөөн
• 7 хоногт 3–5 удаа
• 30 минут ба түүнээс дээш хугацаанд дасгал хийх
Эрүүл хооллолт
• Өдөрт 3–5 удаа хооллох
• Жимс, ногоог тогтмол хэрэглэх
Жингээ хянах
• Хэвийн жингээ хадгалах
• Илүүдэл жингээс сэргийлэх
 Хангалттай унтаж амрах
• Өдөрт 8–10 цаг унтах
 Ариун цэвэр
• Өдөр бүр усанд орох
• Шүдээ өдөрт 2–3 удаа угаах

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn