“Бидний сувилагч – Бидний ирээдүй”
2026-05-12
“Бидний сувилагч – Бидний ирээдүй”
(Our Nurses. Our Future.)
Сувилагч бол зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч бус, өвчтөнд итгэл найдвар, энэрэл халамж, сэтгэлийн дэм түгээдэг хүнлэг мэргэжлийн эзэн билээ. Хүний амь нас, эрүүл мэндтэй хамгийн ойр ажилладаг сувилахуйн мэргэжил нь мэдлэг, ур чадвар, хариуцлага, ёс зүй, тэсвэр тэвчээрийг хослуулсан нийгмийн үнэт баялаг юм.
Олон улсын сувилагчдын өдрийг орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааны үндэслэгч Флоренс Найтингейлын мэндэлсэн өдөрт зориулан жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Түүний хүнлэг энэрэнгүй үзэл, өвчтөн төвтэй тусламж үйлчилгээний зарчим нь өнөөдөр дэлхийн сувилагчдын бахархал, мэргэжлийн үнэт зүйл болсоор байна.
Өнөөдөр Монгол Улсад 15 мянга гаруй сувилагч эх орны өнцөг булан бүрд хүн ардынхаа эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна.
Нийгмийн эрүүл мэндийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт сувилахуйн мэргэжилтнүүддээ Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn