Эмнэлгийн ариутгагч юу хийдэг вэ?
Мэс засал болон эмнэлгийн тусламж үйлчилгээний багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг стандартын дагуу цэвэрлэж, халдваргүйжүүлэн ариутгана.
Өвчтөн, эмч, сувилагч, үйлчлүүлэгч бүрийг халдварын эрсдэлээс хамгаалах аюулгүй орчныг бүрдүүлдэг.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөлийг бий болгодог.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах их үйлийн ард ариутгагчдын мэдлэг, ур чадвар, хариуцлага, нягт нямбай хөдөлмөр оршдог.
Тэдний өдөр бүр хийдэг ажил нь зөвхөн багаж ариутгах үйл ажиллагаа биш харин өвчтөний аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах эрхэм үүрэг юм.