Хэт халалт, наршилтаас урьдчилан сэргийлэх нь эрүүл мэндийг хамгаалах чухал алхам юм
2026-07-02
Зуны улиралд агаарын температур эрс нэмэгдэхийн хэрээр хэт халалт, наршилтад өртөх эрсдэл нэмэгддэг. Наршилт нь зөвхөн бие тавгүйрхэх төдийгүй шингэний дутагдал, дулааны цочрол зэрэг амь насанд аюултай хүндрэлд хүргэх эрсдэлтэй тул иргэн бүр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэвшүүлэх нь чухал юм.
Иймд халуун өдрүүдэд нарны шууд тусгалд удаан хугацаагаар байхгүй байх, шингэнээ тогтмол нөхөх, нарнаас хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх зэрэг энгийн дадлыг мөрдөх нь өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хэт халалт, наршилтаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм.
Түүнчлэн бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй иргэд хэт халалт, наршилтад илүү өртөмтгий байдаг тул тэдэнд онцгой анхаарал хандуулах шаардлагатай.Хэт халалт, наршилтын үед илрэх шинж тэмдгийг таньж, зөв арга хэмжээ авах нь хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn