ТА ӨДӨР БҮР ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ ЧАДДАГ УУ?
2026-07-27
Эрүүл мэндийг зөвхөн өвдсөн үедээ биш, өдөр бүр хэвшүүлдэг зөв дадлаараа хамгаалдаг. Өдөр тутмын энгийн зуршлууд олон өвчнөөс урьдчилан сэргийлж, урт удаан, чанартай амьдрах үндэс болдог.
Эрүүл амьдралын зөв дадал
 Эрүүл, тэнцвэртэй хооллох
 Өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийх
 Тамхи татахгүй, архи согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах
 Хангалттай унтаж, амарч хэвших
 Өдөр тутмын усны хэрэгцээгээ хангах
 Стрессээ зөв зохицуулж, сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарах
 Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах
“Өдөр бүрийн зөв сонголт бүхэн эрүүл ирээдүйн эхлэл байдаг.”
Зөвлөсөн:
Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эрхлэгч,
АУ-ны докторант, тэргүүлэх зэргийн эмч Г.Улзмаа

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn