ШАТААР ЗОРЧИХ ҮЕД ГАРДАГ ОСЛООС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
2026-07-21
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй болон үзлэг, оношилгоонд ирсэн иргэдийн заримд өвдөлт, толгой эргэх, бие сулрах, эмийн нөлөө, хөдөлгөөний хязгаарлалт зэрэг шалтгаанаар тэнцвэр алдах эрсдэл өндөр байдаг. Мөн өндөр настай иргэд шатнаас халтирч, бүдэрч унах эрсдэл харьцангуй их байдаг. Иймээс шатаар зорчихдоо дараах зөвлөмжийг мөрдөөрэй.
 Шатаар баруун гар талаараа зорчиж, бариулаас түшиж яваарай.
 Халтирч, бүдэрч унахаас үргэлж болгоомжлоорой.
 Шатны гишгүүрийг алгасаж гүйх, үсрэхээс зайлсхийгээрэй.
 Шатан дээр зогсох, суух, бусдын замыг хаахгүй байгаарай.
 Хүүхэд болон өндөр настай хүнийг шатаар ганцааранг нь зорчуулахгүй, хамт явж туслаарай.
 Амьсгаадах, толгой эргэх зэрэг зовиур илэрвэл шатны амралтын талбайд түр амарч, шаардлагатай бол эмнэлгийн ажилтанд мэдэгдээрэй.
 Тулгуур эрхтний гэмтэлтэй, хөдөлгөөний хязгаарлалттай болон тэргэнцэр ашигладаг иргэд лифтээр зорчихыг зөвлөж байна.
Хэдхэн энгийн дүрмийг мөрдсөнөөр осол, гэмтлээс сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалж чадна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn