Зүрхний шигдээс, тархины харвалтын үед хугацаа амь насыг шийддэг
Зүрхний шигдээс, тархины харвалтын үед эмчилгээг аль болох эрт эхлүүлэх нь амь насыг аврах, хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хугацаа өнгөрөх тусам зүрх, тархины эд эс эргэлт буцалтгүй гэмтэх эрсдэл нэмэгддэг.
Дараах зөвлөмжийг анхаарна уу.
Шинж тэмдэг өөрөө арилахыг хүлээх хэрэггүй.
Шинж тэмдэг анх хэзээ эхэлснийг санаж эсвэл боломжтой бол тэмдэглэж аваарай. Энэ нь эмчилгээний тактикийг сонгоход эмчид чухал мэдээлэл болдог.
Өвчтөнийг тайван байлгаж, шаардлагагүй хөдөлгөөнөөс зайлсхий.
Ухаан санааны өөрчлөлттэй эсвэл залгихад хүндрэлтэй бол хоол, ус, эм өгөхгүй байхыг зөвлөж байна.
Эмчийн зааваргүйгээр дур мэдэн эм хэрэглэхээс зайлсхийх.
Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандаж, эмчийн үзлэгт хамрагдаарай.