Зүрхний мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчидтэй уулзалт зохион байгуулна
2026-11-06
П. Н. Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасаг зүрхний мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчдийнхээ анхдугаар уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Энэ уулзалтаар манай эмч нар зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээ, эмчилгээний боломж, үр дүнгийн талаар танилцуулна. Мөн мэс заслын дараа хэрхэн нөхөн сэргэх, өвчин дахихаас яаж сэргийлэх талаар зөвлөгөө өгч, асуултад тань хариулна.
Мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчид гэр бүлийнхэнтэйгээ хамт ирэхийг урьж байна.
Хэзээ: 2026 оны 11-р сарын 20, 11:00 цагаас
Хаана: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Хурлын заал

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn