ИНЖЕНЕР ТЕХНИК, АЖ АХУЙН АЛБА
Танилцуулга

ИТАлба нь 1985 онд П.Н.Шастины нэрэмжит Нэгдсэн 3-р эмнэлэгт инженер техникийн тасаг нэртэйгээр инженер 8, техникч 14, лифт 7, цахилгаанчин 2, сантехникийн слесарь 12, КИП ийн слесарь 4, салхивчийн слесарь 4, ЦТПгийн машинист 4, хлорийн слесарь 1, хүчилтөрөгчийн оператор 4 зэрэг 60 ажилчинтайгаар байгуулагдсан. Анхны тасгийн даргаар эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Д.Жадамбаа, 1988 оноос Н Баяржаргал сантехникийн инженер, 1990 оноос инженер техникийн тасгийг ИТА-1, ИТА-2-р тасаг гэж хоёр тасаг болгож ИТА – 1-р тасгийн даргаар санехникийн инженер Х. Энхсайхан, ИТА-2 тасгийн даргаар цахилгааны инженер М.Мягмардорж нар даргаар ажилласан. 1998 оноос ИТАлба болгон зохион байгуулж албаны даргаар 2024 оны 5-р сар хүртэл ИТАлбаны дарга М.Мягмардорж томилогдон ажиллаж тэтгэвэрт гарсан.
2024 оны 6-р сарын 01-ээс Инженер Техник, Аж Ахуйн алба болон өөрчлөн албаны дарга Д.Төрмөнх, ахлах инженер Б.Дамдиндорж тус тус томилогдон ажиллаж байна.

Бүтэц, бүрэлдэхүүн

  • • Хүчилтөрөгчийн оператор-4
  • • Цахилгаанчин-1
  • • Барилгын засалчин-2
  • • Түргэн тусламжийн жолооч-5
  • • Нярав-1
  • • Гагнуурчин-1
  • • Мужаан-1 гэсэн
  • • Хүчилтөрөгчийн оператор-4
  • • Цахилгаанчин-1
  • • Барилгын засалчин-2
  • • Түргэн тусламжийн жолооч-5
  • • Нярав-1
  • • Гагнуурчин-1
  • • Мужаан-1 гэсэн

Нийт 33 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Үйл ажиллагаа

Эмнэлгийн үйлчилгээнд цахилгаан, сантехник, хүчилтөрөгч, эмнэлгийн тоног төхөөрөмж, лифт КИП автоматикийн голлох дэд бүтцийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд эмнэлэг дотор найдвартай, шуурхай ажиллагааг хангах чиглэлээр ажилладаг. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн баг нь эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний үед 1000 орчим тооны эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжүүдийг хэвийн ажиллагаагаар ханган үйлчлүүлэгч болон эмнэлгийн ажилчидад хүндрэл учируулахгүйгээр өдөр тутмын эргэлт, дуудлагын засвар үйлчилгээ, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт, урсгал засваруудыг график төлөвлөгөөний дагуу хийж үйлчилж байна. Үүнээс гадна мэс засал болон бусад эмчилгээний өмнө эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шалгаж эмчлүүлэгчдийн болон ажилчидын аюулгүй хүндрэлгүй үйл ажиллагаагаа явуулахад нь бэлтгэн ажиллаж байна. Цахилгааны хэсэг нь эмнэлгийн 10кВ, 0.4кВ, 0.23кВ-н хүчдэлийн 600 орчим багц тоног төхөөрөмж 700кВ-ийн дизель генератор нэмэлтээр суурьлуулсан. Цахилгаан дамжуулах хэсэг, хэрэгсэлийн засвар үйлчилгээг графикийн дагуу хийж, гэмтлийн дуудлагыг цаг тухайд нь барагдуулж, түргэн шуурхай үйлчилж үйлчлүүлэгч болон эмнэлгийн цахилгааны асуудлыг бүрэн шийдэж эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хувь нэмэрээ оруулж ажиллаж байна. Сантехникийн хэсэг нь эмнэлгийн дулаан, хэрэглээний халуун хүйтэн ус, салхивч, сантехникийн асуудлын засвар үйлчилгээг графикийн дагуу хийж, гэмтлийн дуудлагыг цаг тухайд нь барагдуулж түргэн шуурхай үйлчилж үйлчлүүлэгч болон эмнэлгийн сантехникболон дулааны асуудлыг бүрэн шийдэж, эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хувь нэмэрээ оруулж ажиллаж байна. Эмчлүүлэгчдийг чанартай стандартын дагуу хүчилтөрөгчөөр хангахын тулд хүчилтөрөгч чанартай үйлдвэрлэдэг “Мон илч” компанитай гэрээ байгуулж ажилладаг. Хүчилтөрөгчийг үйлдвэрлэх болгонд лабораторын шинжилгээнд оруулж эмчлүүлэгчдийг түргэн шуурхай тасралтгүй хүчилтөрөгчөөр хангадаг. Лифтчин нь каталка, каллесктай эмчлүүлэгчдийг мэс заслын оперцион болон тасаг нэгжүүдийн хооронд түргэн шуурхай шилжүүлж зөөвөрлөхөд эмчлүүлэгчдийн тав тух, хүндрэлгүй байдлыг ханган ажиллаж байна.