Эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн даатгал

Амбулаторид дараах нарийн мэргэжлийн эмчийн үйлчилгээг та авч болно:

1  Уламжлалт эмчилгээ
2  Дотоод шүүрэл булчирхай
3  Ерөнхий мэс засал
4  Зүрх судасны мэс засал
5  Зүрх судасны эмгэг судлал (2 кабинет)
6  Мэдрэлийн эмгэг судлал (2 кабинет)
7  Мэдрэлийн мэс засал
8  Нүд
9  Нүдний даралт
10  Уушигны эмгэг судлал
11  Хоол боловсруулах (2 кабинет)
12  Чих хамар хоолой
13  Дуу авиа судлал
14  Сонсгол
15  Бөөрний эмгэг судлал
16  Сэргээн засах эмчилгээ
17  Зүрхний шигдээс /хяналт/
18  Зүрхний хэм алдагдал
19  Ангиографи мэдрэл
20  Ангиографи зүрх
21  Урологи
22  Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ
23  Зүрх судас /Ревматологи/
24  Хүүхдийн зүрх судлал
25  Андрологи
26  Зүрхний хавхлагын /хяналт/
27  Тархины харвалт /хяналт/
28  Диабетийн төв

Үйлчлүүлэгч та манай эмнэлгийн эмчид үзүүлэх анхан үзлэгийг цагийг дараах байдлаар захиална.

  • УГТЭ-ийн цаг захиалгын утас: 7704-6666 /Ажлын өдрүүдэд 08:20-16:20/
  • Эрүүл мэндийн салбарын нэгдсэн дуудлагын төв: 1800-0119 /Ажлын өдрүүдэд 08:20-16:20/
  • eMongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем /цахим бүртгэл дээр биеэр очиж мэдээллээ баталгаажуулна уу/
  • Өөрийн биеэр эмнэлэгт ирж цахим бүртгэл-ээс авах
  • Өөрийн биеэр эмнэлэгт ирж өөртөө үйлчлэх киоск машин-аас авах

Жич: Зүрхний хэм алдалт, шигдээс, дутагдал болон ангиографийн эмчийн үзлэг, оношилгоо шинжилгээний цагийг утсаар авахгүй.

Дараах тохиолдлуудад та дугаар дуудагч машинаас цаг авахгүйгээр шууд цахим бүртгэлээр үйлчлүүлнэ. Үүнд:

  • 80-аас дээш насны ахмад настан
  • Жирэмсэн, Төрсний дараах 42 хоногтой эх
  • Өөртөө үйлчлэх чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд
  • Биеийн байдал маш хүнд хүн

Эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээний товлолт цаг авсан үйлчлүүлэгчид 30 минутын өмнө ирж баталгаажуулан бэлтгэл хангаж үйлчлүүлнэ.
Товлолт цагаас 30 минут хоцорсон тохиолдолд цахим бүртгэлийн ажилтнаас дахин цаг авч үйлчлүүлэхийг анхаарна уу.

Хэрэв товлосон цагтаа ирж үзүүлэх боломжгүй бол та цаг захиалгын 7704-6666, 1800-0119, eMongolia систем зэрэг цахим байдлаар үзлэгийн цагаа цуцлуулж дараагийн хүндээ боломж олгоно уу.
  • Эмч, эмнэлгийн ажилтнуудтай соёлтой үйлчлүүлэх
  • Гадуур хувцасаа өлгүүлэх, амны хаалт зүүх зэргээр эмнэлгийн халдвар хамгааллыг баримтлах
  • Дугаар дуудагч машины дугаарын дагуу хүлээцтэй, дарааллын дагуу үйлчлүүлнэ.
  • Эмчийн үзлэгийн товлолт цагаас хоцрохгүй, өөрийн биеэр ирсэн байна
  • Мэдээллийн зурагт дээр эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээний хүлээгдлийн мэдээ, бусад мэдээллүүдтэй танилцах
  • Эмчийн өгч байгаа зөвлөмж, зөвлөгөөг хэрэгжүүлэн эм, тариагаа зааврын дагуу зөв цагт, зөв тунгаар, зөв хэрэглэх

Эмч ажлын цагаар хэт удаан өрөөндөө байхгүй үед та дараах ажилтнуудад мэдэгдэнэ үү.

  • Хөтөч сувилагч /сувилагчийн пост/
  • Ахлах сувилагч
  • Тасгийн эрхлэгч

Үйлчлүүлэгч нь эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг төлсөн тохиолдолд НӨАТ-ын баримтыг авна. Энэ НӨАТ-ын баримт нь зөвхөн сугалаанд оролцох эрхтэй баримт байна.

Эмч эмнэлгийн ажилтнуудтай бэлнээр шууд төлбөр хийсэн тохиолдолд Эмнэлгийн чанар аюулгүй байдал дотоод хяналтын алба болон эмнэлгийн захиргаанд хандана.

Эрүүл мэндийн даатгал нь тодорхой хувиар тогтоосон хэмжээгээр шимтгэл төлж, төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш эрхтэйгээр авах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурласан даатгалын төрөл юм. Даатгуулагч ТА: Шимгэлээ хугацаанд нь төлснөөр эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаас авах эрхтэй.

Аж ахуйн нэгж байгууллагын ажилтан: Хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын 4% үүнээс ажил олгогч 2%, даатгуулагч 2%-ийн шимтгэлийг сар бүр төлнө.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%-ийн шимтгэлийг даатгуулагч сар бүр төлнө.
Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагч: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%-ийн шимтгэлийг даатгуулагч сар бүр төлнө.
Хүүхэд 0-18 нас: Хөдөлмөрийн хөлсний доод хэмээний 1%-ийн шимтгэлийг төрөөс хариуцна.
Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн, хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл бойжуулж байгаа эх/эцэг, хугацаат цэргийн албан хаагч: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2% -ийн шимтгэлийг төрөөс хариуцна.

Анхаарах зүйлс:
Өлөн эсвэл бага хэмжээний ус уух
Шинжилгээ өгөхийн өмнө тайван байх
Эм тариа, антибиотик хэрэглээгүй байх /12-24 цагийн өмнөөс/
Өөх тостой, халуун ногоотой, хуурсан хоол, чихэрлэг хүнс хэрэглээгүй байх /1 өдрийн өмнөөс/
Согтууруулах ундаа, энергийн ундаа зэргийг хэрэглээгүй байх /3 өдрийн өмнөөс/
Бусад багажийн оношлогооноос өмнө цусны шинжилгээ өгөх.
08:00-10:00 /Өглөө/
Эмнэлгийн төв хаалгаар ороод 104 тоот

Анхаарах зүйлс:
Будагч бодисгүй хоол хүнс, кофе, шоколад гэх мэт чихэрлэг зүйл хэрэглээгүй байх /1 хоногийн өмнөөс/
Биеийн хүчний ажил, дасгал хийдэг хүмүүс 3 хоногийн өмнөөс дасгалаа зогсоосон байх
Зориулалтын нэг удаагийн саванд авчирч өгөх эсвэл лабораторид ирээд зориулалтын нэг удаагийн саванд өгөх
Шээсийг зориулалтын саванд хийснээс хойш 2 цагийн дотор лабораторид ирүүлэх
Шөнө 4-6 цаг давсганд хуримтлагдсан өглөөний өлөн шээс өгөх
Шээсний дунд хэсгээс шинжилгээнд өгөх
Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед өгөхгүй байх

Анхаарах зүйлс:
Антибиотик эмчилгээ хийлгэхээс өмнө сорьц өгөх. Хэрэв антибиотик эмчилгээ эхэлсэн бол 8-10 цаг завсарлаж шинжилгээ өгөх
Сорьц авахдаа ариун, том амсартай сав, ариун бамбар хөвөнгөөр гадны бохирдол оруулахаас сэргийлэн шинжилгээний сорьц авах
Цэрний шинжилгээ өгөхдөө өглөө амаа сайтар угааж, хоолойгоо буцалсан усаар зайлан, сайн ханиалгаж цэрээ өгөх
Хөөмий-залгиурын арчдасын шинжилгээг өглөө шүд болон амны хөндийг угаалгүй ирж шинжилгээ өгөх
Цагаан хорхойн шинжилгээ өгөхдөө өглөө нь хошногын амсар хэсгийг угаахгүй, өглөө ирж сорьцоо өгөх

Зорилго:

  • Зүрхний болон бусад өвчнийг оношлох, Эмчилгээний явцыг хянах, үр дүнг тооцох
  • Зүрхний цахилгаан бичлэгийг нарийсгэн хийж, асуудлыг шийдэх

Бэлтгэх зүйлс:

  • Зүрхний цахилгаан бичлэгийг шууд хийлгэх боломжтой. Хувийн ариун цэвэр сахих.

Анхаарах зүйлс:

  • Кофе уухгүй байх
  • 5-10 мин тайван байж байгаад хийлгэх
  • Шинжилгээний явцад утсаар ярихгүй байх
  • Зүүсэн ээмэг, бөгжийг тайлсан байх
  • Электродын наалт орчмыг маажиж, оролдохгүй байх

Үргэлжлэх хугацаа:

  • 5-7 минут

Зорилго:

  • Зүрхний цахилгаан бичлэг болон зүрхний ЭХО шинжилгээгээр хэм алдалт илэрвэл ямар төрлийн хэм алдалт үүссэн, аминд аюултай эсэхийг үнэлэх зорилгоор энэхүү шинжилгээг хийдэг.

Бэлтгэх зүйлс:

  • Хувийн ариун цэвэр сахих
  • Тэмдэглэлийн дэвтэр (ачаалал авсан, унтсан, сэрсэн цаг болон зовуурь илэрсэн болон үргэлжилсэн цагийг тэмдэглэх)
  • Хөвөн даавуугаар хийсэн бариу майк, футболк өмсөх
  • Гоёл чимэглэлийн зүйлс зүүхээс татгалзах

Анхаарах зүйлс:

  • Гар утас, таблет, MP3 тоглуулагч, компьютер ашиглахгүй байх
  • Электродны наалт орчмыг маажиж оролдохгүй байх
  • Шинжилгээний үед хэм алдагдалын эсрэг эм уухгүй
  • Аппаратыг асааж, унтраах тохиргоог өөрчлөхийг хориглоно

Үргэлжлэх хугацаа:

  • Өдөр бүр 8:20-9:20 цагийн хооронд хийгдэх ба дараагийн өдрийн 8:20-д ирж аппаратыг хүлээлгэж өгнө.
  • Холтерийг электродыг байрлуулахад 15 орчим минут болно.
  • Шинжилгээний хариуг 3 хоногийн дараа Зөвлөх поликликийн Лавлагаанаас авч эмчид үзүүлнэ

Зорилго:

  • Зүрхний цахилгаан бичлэг болон зүрхний ЭХО шинжилгээгээр илрэхгүй байгаа эмгэгийг илрүүлэх зорилгоор энэхүү шинжилгээг хийдэг.

Эсрэг заалт:

  • Гэмтлийн гаралтай хадаас болон төмөр бэхэлгээтэй
  • Өвдөгний үе солиулсан
  • Зүрхний цоорхой оноштой тохиолдолд хийхгүй

Бэлтгэх зүйлс:

  • Хувийн ариун цэвэр сахих
  • Зүрхний эхо, зүрхний цахилгаан бичлэгийг хийлгэсэн байх ба шинжилгээг авч ирэх
  • Бэлтгэлийн өмд, зам дээр алхах пүүз өмсөх

Анхаарах зүйлс:

  • Хүнд хоол идэхгүй байх
  • Яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангаж хийдэг шинжилгээ тул зөвхөн гуравдагч шатлал болон томоохон хувийн эмнэлгүүдэд хийлгэх

Үргэлжлэх хугацаа:

  • Шинжилгээ 30 минутаас 1 цаг орчим үргэлжилнэ.

Зорилго:

  • Ходоод, улаан хоолой, нарийн гэдэсний салстын үрэвсэлт болон шархлаат өвчнүүд, хортой, хоргүй хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх

Эсрэг заалт:

  • Ходоод хамгаалдаг гель уухыг хориглоно
  • Жирэмсэн эх болон дутуу төрөх магадлалтэй жирэмсэн эх, сэтгэцийн өөрчлөлтэй өвчтөнд хийхгүй
  • Ургацаг авах тохиолдолд 7 хоногийн өмнөөс цус шинэгэлдэг эм (аспирин гэх мэт) уухгүй байх

Бэлтгэх зүйлс:

  • Хуурай сальфетка – 2 уут
  • Орой 19:00 цагаас хойш хоол сойх
  • Гутлын улавч
  • Өглөө даралтны эмийг багахан усаар даруулж ууж болно.

Анхаарах зүйлс:

  • Шаардлагатай тохиолдолд эдийн шинжилгээ авна

Зорилго:

  • Ходоод, улаан хоолой, нарийн гэдэсний салстын үрэвсэлт болон шархлаат өвчнүүд, хортой, хоргүй хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх

Эсрэг заалт:

  • Ходоод хамгаалдаг гель уухыг хориглоно
  • Цусны даралт ихсэх, зүрх судасны эмгэгтэй бол хориглоно (эмчээс зөвлөгөө авах)
  • Ургацаг авах тохиолдолд 7 хоногийн өмнөөс цус шинэгэлдэг эм (аспирин гэх мэт) уухгүй байх

Бэлтгэх зүйлс:

  • Хуурай сальфетка – 2 уут
  • Орой 19:00 цагаас хойш хоол сойх
  • Гутлын улавч
  • Өглөө даралтны эмийг багахан усаар даруулж ууж болно (нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах)
  • Мэдээгүйжүүлэгч эмчид заавал үзүүлэх
  • Цусны даралт ихсэх, зүрх судасны эмгэгтэй бол эмчийн зөвшөөрөл авсан байх
  • Асран хамгаалагчтай ирэх

Анхаарах зүйлс:

  • Шаардлагатай тохиолдолд эдийн шинжилгээ авна
  • Шинжилгээний дараа автомашин барихыг хориглоно
  • Шийдвэр гаргах аливаа бичиг баримт дээр гарын үсэг зурахгүй байх

Зорилго:

  • Бүдүүн болон шулуун гэдэсний үрэвсэлт болон шархлаат өвчнүүд, хортой, хоргүй хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх

Эсрэг заалт:

  • Жирэмсэн эх болон дутуу төрөх магадлалтэй жирэмсэн эх, сэтгэцийн өөрчлөлтэй өвчтөнд хийхгүй
  • 72 цагийн өмнөөс давс, халуун ногоотой болон хуурч, хайрсан хоол идэхгүй, өнгөтэй жимс, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Бэлтгэх зүйлс:

  • Дэвсдэг памперс, нөмрөх даавуу
  • Цусны бүлэгнэлтийн шинжилгээ хийлгэх
  • Шинжилгээ хийлгэхээс 3 хоногийн өмнөөс хоолны дэглэм сахих. Урд өдөр нь туулга уух. Туулгаар бэлтгэж чадахгүй тохиолдолд усан клизм тавих (Дурангийн эмчээс заавар авах)
  • Шинжилгээ хийлгэхээс 7 хоногийн өмнөөс аспирин болон төмөр агуулсан бэлдмэл уухгүй байх
  • Дурангийн шинжилгээний өмнө 24 цагийн өмнөөс согтууруулах ундаа, сэргээх эм бэлдмэл хэрэглэж болохгүй

Анхаарах зүйлс:

  • Шаардлагатай тохиолдолд эдийн шинжилгээ авна

Зорилго:

  • Бүдүүн болон шулуун гэдэсний үрэвсэлт болон шархлаат өвчнүүд, хортой, хоргүй хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх

Эсрэг заалт:

  • Жирэмсэн эх болон дутуу төрөх магадлалтэй жирэмсэн эх, сэтгэцийн өөрчлөлтэй өвчтөнд хийхгүй
  • 72 цагийн өмнөөс давс, халуун ногоотой болон хуурч, хайрсан хоол идэхгүй, өнгөтэй жимс, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
  • Дурангийн шинжилгээний өмнө 24 цагийн өмнөөс согтууруулах ундаа, сэргээх эм бэлдмэл хэрэглэж болохгүй

Бэлтгэх зүйлс:

  • Дэвсдэг памперс, нөмрөх даавуу
  • Цусны бүлэгнэлтийн шинжилгээ хийлгэх
  • Шинжилгээ хийлгэхээс 3 хоногийн өмнөөс хоолны дэглэм сахих.
  • Урд өдөр нь туулга уух. Туулгаар бэлтгэж чадахгүй тохиолдолд усан клизм тавих (Дурангийн эмчээс заавар авах)
  • Шинжилгээ хийлгэхээс 7 хоногийн өмнөөс аспирин болон төмөр агуулсан бэлдмэл уухгүй байх
  • Мэдээгүйжүүлэгч эмчид заавал үзүүлэх
  • Цусны даралт ихсэх, зүрх судасны эмгэгтэй бол эмчийн зөвшөөрөл авсан байх
  • Асран хамгаалагчтай ирэх

Анхаарах зүйлс:

  • Шаардлагатай тохиолдолд эдийн шинжилгээ авна
  • Шинжилгээний дараа автомашин барихыг хориглоно
  • Шийдвэр гаргах аливаа бичиг баримт дээр гарын үсэг зурахгүй байх

Зорилго:

  • Амьсгалын эрхтэн тогтолцоо, агаар дамжуулах замын эмгэгийг оношлох, гуурсан хоолойн идээт үрэвсэл, хавдар, гадны биет илрүүлэх

Эсрэг заалт:

  • Амьсгалын хүнд дутагдалтай хүнд хийхгүй
  • Зүрх судасны эмгэгтэй тохиолдолд хийхгүй (нарийн мэргэжлийн эмчээс заавал заавар зөвлөгөө авсан байх)
  • Жирэмсэн эх болон дутуу төрөх магадлалтэй жирэмсэн эх, сэтгэцийн өөрчлөлтэй өвчтөнд хийхгүй (нарийн мэргэжлийн эмчээс заавал заавар зөвлөгөө авсан байх)

Бэлтгэх зүйлс:

  • Зүрхний цахилгаан бичлэг хийлгэх
  • Цээжний рентген зураг 2 проекцоор авахуулах
  • Уушигны эмчийн заалтаар дурандуулах
  • Хуурай сальфетка 2 уут

Анхаарах зүйлс:

  • Шаардлагатай тохиолдолд эдийн шинжилгээ авна