ТАНИЛЦУУЛГА
Үйлдвэрчний эвлэлийн орон тооны бус хороо нь 1954 онд байгуулагдсан. 1994 оны 07 дугаар сарын 14-ний 01 дүгээр тогтоолоор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороог 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 0000109874 тоот гэрчилгээ, тамга тэмдэгтэй болсон. Үйл ажиллагаандаа гишүүдийнхээ хөдөлмөрлөх болон хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байна.
Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 556 гишүүнтэй. Тус хороо 2023 оны 06 сарын 19-ны өдөр эмнэлгийн удирдлагатай “Хамтын гэрээ” байгуулсан.
Эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны зорилго, чиглэл:
Ажилчдын эрх ашгийг хамгаалах
- • Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, аюулгүй орчин бүрдүүлэх
- • Шударга цалин, урамшуулал, нэмэгдэл хөлсийг баталгаажуулах
- • Нийгмийн хамгааллыг сайжруулах (даатгал, тэтгэвэр, амралтын нөхцөл)
Ажиллагсадын дуу хоолойг илэрхийлэх
- • Удирдлагатай хамтын ажиллагааг сайжруулах, хэлэлцээр хийх
- • Ажилчдын санал бодлыг сонсох, дэмжих
Мэргэжлийн ур чадвар, хөгжлийг дэмжих
- • Ажилчдад сургалт, хөгжлийн боломжийг олгох
- • Чадавхийг нэмэгдүүлэх, шинэ технологи, эмчилгээний арга барилд суралцах
Хөдөлмөрийн харилцааг сайжруулах
- • Ажил олгогч, ажилчдын хоорондын шударга харилцааг хөгжүүлэх
- • Хөдөлмөрийн хууль, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих
Нийгмийн сайн сайхныг дээшлүүлэх
- • Ажиллагсадын сэтгэл ханамж, эрүүл мэндийг дэмжих
- • Эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх
Санхүүгийн тогтвортой байдал
- • Үйлдвэрчний эвлэлийн санхүүгийн эх үүсвэрийг зөв зохистой ашиглах
- • Санхүүгийн ил тод байдлыг хангах
БҮРЭЛДЭХҮҮН
2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар ҮЭ-ийн хорооны даргаар Э.Төрмөнх, тэргүүлэгчдээр Г.Бадамцэцэг, Д.Жавзан-Орлом, Ж.Номиндарь, О.Урандэлгэр, Б.Бат-Эрдэнэ, Г.Өлзий-Эрдэнэ, М.Отгон, М.Лхагвамаа нарын бүрэлдэхүүнийг сонгосон. Санхүү, тооцоог санхүү бүртгэлийн албаны нягтлан бодогч Ж.Өлзийтхүү хариуцан ажиллаж байна.
Э.ТӨРМӨНХ
Чих хамар хоолойн мэс заслын тасгийн их эмч, ҮЭХ-ны дарга
Д.ЖАВЗАН-ОРЛОМ
Уушги судлалын тасгийн эрхлэгч, ҮЭХ-ны тэргүүлэгч
Г.БАДАМЦЭЦЭГ
Зөвлөх поликлиникийн эрхлэгч, ҮЭХ-ны тэргүүлэгч
Ж.НОМИНДАРЬ
Мэдээгүйжүүлэг мэс заслын нэгдсэн тасгийн их эмч, ҮЭХ-ны тэргүүлэгч
Ч.БАЙГАЛМАА
Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн ахлах сувилагч, ҮЭХ-ны тэргүүлэгч
М.ЛХАГВАМАА
Сувилахуйн албаны сувилахуйн арга зүйч, ҮЭХ-ны тэргүүлэгч
Б.БАТ-ЭРДЭНЭ
Сэргээн засах төвийн биеийн тамирын арга зүйч, ҮЭХ-ны тэргүүлэгч
Г.ӨЛЗИЙ-ЭРДЭНЭ
Мэдээлэл, технологийн албаны инженер, ҮЭХ-ны тэргүүлэгч
М.ОТГОН
Эмнэлгийн соёл үйлчилгээний албаны таны туслах, ҮЭХ-ны тэргүүлэгч