Ёс зүйн хороо

Зорилго

Эмч эмнэлгийн ажилчдын хуулийн мэдлэгийн сайжруулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа эмнэлгийн мэргэжилтний болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллаж, эмчлүүлэгч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг тасралтгүй дээшлүүлснээр харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, ёс зүйн алдаа зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд оршино.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүн

Холбоо барих

Ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой талархал, санал хүсэлт, өргөдөл гомдолыг 3emneleg.yoszui1@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү. Жич: Овог, нэр болон эргэж холбогдох утасны дугаар, имейл хаяг зэргийг заавал бичиж оруулна.

Тайлан

2020 он

– Эмнэлгийн захирлын 2020 оны Б/37 дугаар тушаал, ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2020 оны 26 тогтоолоор Ёс зүйн салбар хорооны даргаар Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн их эмч Ш.Энх-Амгалан, Орлогч даргаар Мэдээлэл технологийн албаны дарга Г.Энхболд, Нарийн бичгийн даргаар Хүний нөөцийн албаны Архивч Д.Энхцэцэг, Ёс зүйн салбар хорооны гишүүнээр: Хуулийн зөвлөх С.Оюунбилэг, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ч.Чулуунцэцэг, Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн их эмч И.Батчулуун, Уламжлалт эмчилгээний тасгийн ахлах сувилагч Т.Ариунтөгс, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо, Ариусахуйн ертөнц эмнэлгийн захирал, мэтгэл засалч Д.Эрдэнэбаатар гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталсан.
– Ёс зүйн салбар хороо нь 2020 онд нийт 14 удаагийн хурал зохион байгуулсан бөгөөд хуралдаанаар жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт, хорооны дотоод зохион байгуулалт, ажил үүргийн хувиарлалт, ёс зүйн багуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, зорилтот аян, төсөл хэрэгжүүлэх, Ёс зүйн салбар хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт зэрэг чиглэлүүдээр 22 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

2021 он

– Эмнэлгийн захирлын 2021 оны Б/42 дугаар тушаал, ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2021 оны 07 тогтоолоор Ёс зүйн салбар хорооны даргаар Бөөр, диализ, дотоод шүүрлийн төвийн их эмч С.Мөнхзул, Орлогч даргаар Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн их эмч Ш.Энх-Амгалан, Нарийн бичгийн даргаар Хүний нөөцийн албаны Архивч Д.Энхцэцэг, Ёс зүйн салбар хорооны гишүүнээр: Хуулийн зөвлөх С.Оюунбилэг, Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Д.Өнөрзориг, Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч С.Абай, Мэдрэл судлалын тасгийн ахлах сувилагч П.Эрдэн, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Энхтөр, сэтгэл засалч их эмч П.Долгор гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталсан.
– Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо 2020 онд нийт 10 удаагийн хурал зохион байгуулан, хуралдаанаар жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт, хорооны дотоод зохион байгуулалт, ажил үүргийн хувиарлалт, тасаг албадын ёс зүйн багуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зохион байгуулах, зорилтот аянд оролцох оролцоог эрчимжүүлэх, төсөл хэрэгжүүлэх, ёс зүйн салбар хороонд ирсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх 29 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

2022 он

– Эмнэлгийн захирлын 2022 оны А/88 дугаар тушаал, ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны албан бичгээр Ёс зүйн салбар хорооны даргаар Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн их эмч Д.Оюунзул, орлогч даргаар Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч С.Абай, Нарийн бичгийн даргаар Хүний нөөцийн албаны менежер О.Төмөр, Ёс зүйн салбар хорооны гишүүнээр: Хуулийн зөвлөх С.Оюунбилэг, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн их эмч Ш.Энх-Амгалан, Мэдрэл судлалын тасгийн ахлах сувилагч П.Эрдэнэ, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн албаны дарга О.Урандэлгэр, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Энхтөр, сэтгэл засалч их эмч Л.Жавхлан нар 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталсан.
– Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо 2022 онд нийт 8 удаагийн хурал зохион байгуулан, хуралдаанаар жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт, хорооны дотоод зохион байгуулалт, ажил үүргийн хувиарлалт, тасаг албадын ёс зүйн багуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зохион байгуулах, зорилтот аянд оролцох оролцоог эрчимжүүлэх, төсөл хэрэгжүүлэх, ёс зүйн салбар хороонд ирсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх 24 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

2023 он

– 2023 онд Ёс зүйн салбар хорооны бүрэлдэхүүн 2022 оны А/88 дугаар тушаалаар батлагдсан бүрэлдэхүүнд хэвээр ажилласан. Салбар хорооны хуулийн зөвлөх ажлаас гарсантай холбоотой хуулийн зөвлөхөөр 2023 онд Г.Ундрахыг томилон ажиллуулсан.
– Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо 2023 онд нийт 6 удаагийн хурал зохион байгуулан, хуралдаанаар жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт, хорооны дотоод зохион байгуулалт, ажил үүргийн хувиарлалт, тасаг албадын ёс зүйн багуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зохион байгуулах, зорилтот аянд оролцох оролцоог эрчимжүүлэх, төсөл хэрэгжүүлэх, ёс зүйн салбар хороонд ирсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.