Монгол улсын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7.2, Монгол улсын Их Хурлын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн 7 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/331 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Монгол улсад Залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий анхны Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл 2021 оны 09 дүгээр сард Эмнэлгийн захирлын А/134 тоот тушаалаар байгуулагдсан. Зөвлөлийн анхны даргаар Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн их эмч И.Батчулуун, зөвлөлийн орлогч даргаар Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн их эмч Г.Уянга, нарийн бичгийн даргаар сувилахуйн арга зүйч М.Лхагвамаа, гишүүн 18 эмч, ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр 2021-2022 онд ажилласан. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг байгуулснаар жил бүрийн 9 дүгээр сарыг “Залуучуудын нэрэмжит сар” болгон зарлаж эмч, эмнэлгийн ажилчид руу чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
2021-2022 онд
Залуучуудын хөгжлийг дэмжих сарын аяны хүрээнд Манлайлагч залуу эмч, сувилагч тусгай мэргэжилтэн, дэмжин туслах ажилтнуудыг шалгаруулах, хувь хүний хөгжлийн цуврал сургалт, Залуучуудын дундах “Шатар, дартс, ширээний теннис”-ийн аварга шалгаруулах гурван төрөлт тэмцээн, эмнэлгийн ажилтныг алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулсан.
2023 онд
2023 оны 09 дүгээр сард Эмнэлгийн захирлын А/227 тоот тушаалаар Залуучуудын салбар зөвлөлийг шинэчлэн байгуулсан. Тус зөвлөлийн даргаар Мэдээгүйжүүлэг мэс заслын нэгдсэн тасгийн их эмч Ж.Номиндарь, орлогч даргаар Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн их эмч Э.Төгөлдөр, нарийн бичгийн даргаар Эм зүйн албаны эм зүйч Ц.Одзаяа, гишүүн 21 эмч, ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр зөвлөлийн үйл ажиллагааг явуулж байна.
Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл нь анх 2021 онд байгуулагдсанаас хойш жил бүр уламжлал болгон “Залуучуудын хөгжлийг дэмжих сарын аян”-ыг эмнэлгийн захиргаатай хамтран зохион байгуулж, залуучуудын сайн дурын үзлэг, зөвлөгөө өгөх, спорт өдөрлөг зохион байгуулах зэрэг бусад нийгэмд чиглэсэн болон эмнэлгээс зохион байгуулагдаж буй үйл ажиллагаануудад идэвхтэй оролцсоор ирсэн.
Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл нь эмнэлгийн залуу боловсон хүчин, ажилчдын хувь хүний хөгжил, мэргэжил чадварын хөгжил болон нийгмийн хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна.