Бөөр, Диализ, Дотоод Шүүрлийн Төв нь орчин үеийн техник технилоги бүхий тоног төхөөрөмж, эмчилгээний аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Бөөр, Диализ, Дотоод шүүрлийн Төвийн, төрөлжсөн нарийн мэрэгжлийн мэрэгшсэн эмч, сувилагчийн баг сувилахуйн тусламж үйлчилгээг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. 2007 онд Дэлхийн бөөр хамгаалах өдөрлөгийг анх удаа ШУНТЭ-н Бөөрний хамт олон амжилттай зохион байгуулсан бөгөөд үүнээс хойш жил бүрийн 3 сарын хоёр дахь долоо хоногийг, дэлхийн бөөр хамгаалах өдрийги уламжилал болгон зохион байгуулж нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг хийж ирсэн. 2012 онд УГТЭ-д “Гемодиализ эмчилгээг нэвтрүүлэн хөгжүүлэх, нэгж байгуулах, төсөл бичиж, Эмнэлгийн захиргаа Тайваны Үндэсний Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Frese-nius 4008B маркын диализийн хэрэглэгдэж байсан 20 аппарат “Амьдрал бол ус” Тайваны, Япон, Монгол Нийгэмлэг Ротари клубын хамтарсан “Шэн Ян Ротари 3480” клубын тусламжаар ус нэрэгч аппарат (RO систем дагалдах тоног төхөөрөмжийн хамт) нийт 24000$-ийн буцалтгүй тусламж нь тасаг байгуулах суурь болсон. 2014 оноос Бөөр дотоод шүүрлийн эрхтэн судлалын тасаг нэртэйгээр бөөрний 25 ор, дотоод шүүрлийн 15 ортой, тусламж үйлчилгээгээ улсын хэмжээнд бөөр болон дотоод шүүрл булчирхайн чиглэлээр нарийн мэргэжилийн тусламж үйлчилгээ үзүүлж, мөн бөөр дотоод шүүрлийн булчирхайн эмгэг судлалын 3 дахь шатлалын оношилгоо эмчилгээний удирдамжийг хэвлэн гаргасан. 2018-2020 онд БӨӨР ГЕМОДИАЛИЗИЙН ТАСАГ /БГТ/ нэртэйгээр тасгийн эрхлэгчээр Д.Мөнхзул 2020 одоог хүртэл УГТЭ-ИЙН ТУЗ-ИЙН 2020 оны 05 дугаар тогтоолоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж БӨӨР, ДИАЛИЗ, ДОТООД ШҮҮРЛИЙН ТӨВ болон өргөжиж төвийн даргаар Д.Мөнхзул бөөрний эмгэгийн 25 ор, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгийн 15 ор, амбулаторийн 2 кабинет, гемодиализийн 12 аппарат, хэвлийн диализийн эмчилгээний улсын хэмжээнд бөөр болон дотоод шүүрлийн булчирхайн чиглэлээр нарийн мэргэжилийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.