ЧИХ ХАМАР ХООЛОЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ
Танилцуулга

ЧХХМЗТ нь чихний цэвэрлэх мэс засал, чихний төрөлхийн гажигтай хүнд ясан гүүрийн суулгац суулгах мэс засал, хамрын дурангийн мэс засал, төвөнхийн бичил мэс засал, хамрын гоо сайхны мэс заслыг нээлттэй аргаар хийх, бамбайн мэс засал, бамбай булчирхай ба шүлсний булчирхайн хавдар авах өөрийн эмнэлэгт шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. Манай хамт олон жилдээ 34 төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг дунджаар 1200 хүнд үзүүлж байна.

ЗОРИЛТ

Дурангийн мэс заслын орчин үеийн арга технологийг өөрийн оронд хөгжүүлэх болон монголд анхны отоневролог эмчийг мэргэшүүлэн ажиллуулах


БҮТЭЦ:

Тасгийн эрхлэгч, чих хамар хоолойн зөвлөх зэргийн эмч С.Бямбасүрэн, ахлах сувилагч А.Эрдэнэцэцэг нараар ахлуулсан одоогийн баг нийт 22 ортой, 1 зөвлөх эмч, 8 их эмч, 10 сувилагчтай үйл ажиллагаа явуулж байгаа ба үүнээс анагаах ухааны доктор 1, зөвлөх зэргийн эмч 2, клиникийн профессор 1, анагаах ухааны магистр 7, тэргүүлэх зэргийн эмч 3, ахлах зэргийн эмч 2, тэргүүлэх зэргийн сувилагч 3, ахлах зэргийн сувилагч 4 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр чих хамар хоолойн тусламж үйлчилгээ, сургалт эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Тасгийн эрхлэгч:

  • С.Бямбасүрэн, АУ-ны магистр, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч

Зөвлөх эмч:

  • Э.Жаргалхүү – Зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор
Эмч нар:

  • С Мөнхмөрөн – АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч
  • Ш.Оюунтуяа – АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч
  • Д.Оюунзул – АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч
  • Э.Төрмөнх – АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч
  • И.Батчулуун – Тэргүүлэх зэргийн эмч
  • Г.Уянга- АУ-ны магистр, ахлах зэргийн эмч
  • А.Чанцалдулам- АУ-ны магистр
Сувилагч нар

  • • А.Эрдэнэцэцэг – ЭМБУ-ын магистр, тэргүүлэх зэргийн сувилагч, ахлах сувилагч
  • • Л.Нэргүй – Ахлах зэрэгтэй, мэс заслын сувилагч
  • • Ц.Энхтүвшин – Сувилахуйн бакалавр, тэргүүлэх зэрэгтэй, үзлэг боолтын сувилагч
  • • Д.Болор-Эрдэнэ – Сувилахуйн бакалавр, мэс заслын сувилагч
  • • Ч.Мөнхцэцэг- Сувилахуйн бакалавр, ахлах зэрэгтэй сувилагч
  • • Б.Оюунсувд- Сувилахуйн бакалавр сувилагч
  • • Ж.Ичинхорлоо- Сувилахуйн бакалавр, ахлах зэргийн сувилагч
  • • Г.Булган- Сувилахуйн бакалавр мэс заслын сувилагч
  • • Б.Буянхишиг-сувилагч
  • • Л.Цэцэгсүрэн- сувилагч

Үйл ажиллагаа:

Чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг харъяалал харгалзахгүй үзүүлж, яаралтай тусламжийг нийслэлийн БГД, СХД-ийн иргэдэд хүргэж байна.

  • • 2002 оноос элхэг зажуурын хөндийг дурангийн аргаар нээж цэвэрлэх мэс заслыг (FESS) анх удаа хийж эхэлсэн.
  • • 2003 оноос таславч тайрах мэс заслыг шинэ аргаар хийж эхэлсэн.
  • • 2010 оноос хамрын гоо сайхны мэс заслуудыг хамгийн сүүлийн үеийн аргаар өндөр үр дүнтэй хийж байна.
  • • 2012 оноос хамрын нуруу ясыг хавирганы мөгөөрсөөр өндөрлөх мэс заслыг анх удаа хийж эхэлсэн.
  • • 2014 онд БНСУ-ын чихний мэс заслын микроскоп болон Герман улсад үйлдвэрлэсэн яс өрөмдөгч аппараттай болсон ба үүнээс хойш чихний хэнгэрэг нөхөх болон цэвэрлэх өргөтгөсөн мэс заслыг амжилттай, өндөр үр дүнтэй хийж байна.
  • • 2015 оноос хамрын унжууг засах, чихний дэлдэнг засах зэрэг хагалгаануудыг хамгийн сүүлийн үеийн шинэ арга технологиор хийж байгаа нь үр дүнтэй болсон.
  • • 2013 онд амбулаторит, 2016 онд тасгийн үзлэг, боолтын өрөөнд дуран бүхий үзлэг, оношилгоо, эмчилгээний иж бүрдэл аппараттай болсоноор оношилгоо, эмчилгээний чанар улам сайжирсан.
  • • Чихний мэс засал (2014 оноос)
  • • Хамрын дурангийн мэс засал (2019.01.03-аас)
  • • Хамрын нөхөн сэргээх ба гоо сайхны мэс заслууд
  • • Төвөнх, залгиурын мэс засал 2018 оноос
  • • Бамбайн мэс засал 2018 оноос
  • • ММЗТ-ЧХХМЗТ-ийн хамтарсан багаар Өнчин тархины хавдрыг хамрын хөндийн хүрцээр дурангаар авах мэс засал 2019.01.03-наас
  • • ММЗТ-ЧХХМЗТ-ийн хамтарсан багаар транслабиринт хүрцээр гүүр-бага тархины булангийн хавдрыг авах мэс засал 2019 оноос
  • • ММЗТ-ЧХХМЗТ-ийн хамтарсан багаар транслабиринт хүрцээр 8-р мэдрэлийн хавдар авах мэс засал 2019 оноос
  • • ЧХХМЗТ-НМЗТ-ийн хамтарсан багаар хамрын дурангаар нулимсны сүв нээх мэс засал 2020 оноос
  • • Шүлсний булчирхайн хавдар авах мэс засал 2021 оноос
  • • Чихний дурангаар хэнгэрэг нөхөх мэс засал 2023 оноос
  • • Хурхиралтыг эмчлэх зөөлөн тагнай сойх мэс засал 2017 оноос
  • • Дунд чихэнд агааржуулах гуурс тавих мэс засал 2015 оноос
  • • Сонсголын яс суулгац мэс засал 2018 оноос
  • • Дунгийн суулгац мэс засал 2022 оноос
  • • Ясан гүүрийн суулгац мэс засал 2022 оноос
  • • Дууны хөвч тайрах мэс засал 2023 оноос
  • • Хамрын таславчийн том цоорхойг остеофор ашиглан нөхөх
  • • Хамрын таславч тайрах мэс заслыг дурангаар хийх 2021 оноос
  • • Бамбайн нарийн зүүний хатгалтын шинжилгээ 2024 оноос
  • • Бамбайн зангилааг түлэх эмчилгээ 2023 оноос

Түүх

ЭХЯ-ны сайдын 1954 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 152-р тушаалаар мэс заслын больницыг шинээр нээж, анхны ерөнхий эмчээр Н.Лувсанбалданг томилон ажиллуулсан. Тус эмнэлэг нь одоогийн УГТЭ бөгөөд мэс засал, дотрын 2 тасагтай, мэс заслын тасаг дотор акедемич Т.Шагдарсүрэн багшийн санаачилгаар Чих хамар хоолойн мэс заслын тасаг 15 ортой байгуулагдсан түүхтэй.
1928 онд европ эмнэлгийн мэс заслын тасгийн бүрэлдэхүүнд нүд, чих хамар хоолойн өвчтэй хүмүүсийг эмчлэх 10 ор нээгдсэнээр Монгол улсад Чих хамар хоолойн тусламжийн анхны эхлэл тавигдсан.
Т.Шагдарсүрэн нь чих хамар хоолойн тусламжийг голдуу амбулаториор үзүүлж байсан ба мэс засал хийлгэх өвчтөнийг мэс заслын тасаг, нүдний тасагт хэвтүүлэн эмчилж байлаа. Тэрээр гүйлсэн булчирхай авах мэс заслыг анх 1947 онд хийжээ. 1952 онд Монгол улсын их сургуулийн хүн эмнэлгийн факультетын ерөнхий мэс заслын тэнхимд Чих хамар хоолой судлалыг оруулан, анхны багшаар нь Т.Шагдарсүрэн, н.Цэнд нар ажиллаж байжээ.
Академич Т.Шагдарсүрэн 1952 онд Монголын эмч нараас анх удаа “Нэг талын нэвчдэст ангины үед хоёр талын гүйлсэн булчирхайг авах мэс заслын асуудалд” сэдвээр анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
1970 онд анх сонсголын кабинетыг АУ-ны доктор, профессор Д.Дорждэрэм нээн ажиллуулсан. Сонсголын кабинетын анхны сувилагчаар Д.Сүрэнхорлоо ажиллаж байжээ.
Шинээр баригдсан УБ хотын клиникийн төв эмнэлэгт 1986.09.16-нд одоогийн чих хамар хоолойн мэс заслын тасаг 25 ортой байгуулагдсан ба зөвлөх эмчээр доцент Ц.Довчин, тасгийн эрхлэгч Ж.Цэвээнжав, их эмч Н.Ганбадраа, сонсголын эмч Б.Мөнхцэцэг, ахлах сувилагч Д.Бира нар ажиллаж байсан.
1989-1995 онд зөвлөх эмчээр хүний гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор Б.Эрдэнэчулуун ажиллаж байсан ба энэ онуудад хамрын дайвар хөндийн нээлттэй мэс засал, гавал тархины хүндрэлийн мэс заслууд, хамрын дайвар хөндийн нээлттэй мэс заслууд, чихний хэнгэрэг нөхөх ба цэвэрлэх мэс заслууд хийгдэж байсан.
1996-2006 онд зөвлөх эмчээр Г.Цогтжаргал ажилласан. 1999 онд тасгийн эрхлэгч Ж.Цэвээнжав, их эмч н.Ганзориг, их эмч Д.Хоролсүрэн (1999-2001 онд), С.Бямбасүрэн (1999 оноос), сонсголын эмч В.Лхагварагчаа, ахлах сувилагч Ө.Тунгалаг, нярав сувилагч н.Чимэдрэгзэн, мэс заслын сувилагч Ц.Намдагдорж, мэс заслын туслах ажилтанаар н.Оюун, тасгийн үзлэг боолтын сувилагч Дондоосүрэн, ээлжийн сувилагч Я.Гансүх, М.Даваажаргал, н.Өөдөс, н.Цэрэнжамц нар ажиллаж байсан. 2001-2002 онд их эмч Ю.Баянмөнх ажилласан. 1999 оноос хамрын гоо сайхны мэс заслын эхлэл тавигдсан. 2006 онд тасгийн эрхлэгч Ж.Цэвээнжав, их эмч С.Бямбасүрэн, С.Мөнхмөрөн, сонсголын эмч В.Лхагварагчаа, 2007 оноос их эмч Ш.Оюунтуяа, ахлах сувилагч В.Одончимэг (2002-2007 онд), сувилагч Я.Гансүх, М.Даваажаргал, Б.Шинэбаяр, Г.Лянхуацэцэг (2006-2018 онд), Ц.Жавзанпагма (2006-2019 онд), С.Оргилмаа (2004-2019) нар ажиллаж байсан.

Эмч, ажилчид