Дүрс оношилгооны төвд соронзон резонанст томографи (MRI), компьютер томографи (CT), рентген аппарат (DR), зөөврийн рентген аппарат ба мэс заслын рентген (C-arm), хэт авиан оношилгооны аппарат (Ultrasonography), ходоод, бүдүүн гэдэс, цагаан мөгөөрсөн хоолойн дурангийн аппарат (Olympus дуран, ERBE V300, ESG 150) ашиглан дараах шинжилгээ, эмчилгээ хийж байна. Шинжилгээний дүрсийг дамжуулан, хадгалан шинжилгээний мэдээлэл болон дүгнэлтийг эмнэлгийн цахим сүлжээгээр дамжуулан эмчид тухайн агшинд нь хүргэдэг онцлогтой.
Тус төв нь соронзон резонанст томографийн аппарат-1, компьютерт томографийн аппарат-2, дижитал рентген суурин аппарат-3, аналоги суурин рентген аппарат-1, зөөврийн рентген аппарат-8, хэт авиан аппарат- 6, C-Arm -5, хоол боловсруулах замын болон уушгины дурангийн-3 иж бүрдэл аппарат нийт 29 ширхэг аппарат тоног төхөөрөмжтэйгээр өдөрт дунджаар 250-300 үйлчлүүлэгчдэд 38 төрлийн дүрс оношилгооны шинжилгээ хийж байна.