ЗҮРХ, СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН ТАСАГ
Танилцуулга

Ц.БУНДАНГИЙН НЭРЭМЖИТ ЗҮРХ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

Зүрх судасны мэс заслын тасгийг 1969 онд Академич Т.Шагдарсүрэн, Ц.Бундан, С.Загдаа, Ё.Бодьхүү, Р.Пүрэвээ, Ж. Моондой нарын баг хамтран анх Монгол улсад үүсгэн байгуулсан ба 1981 онд “Зүрхний мэс заслыг Монгол улсад нэвтрүүлэн хөгжүүлсэн нь” бүтээлээр нь Анагаах ухааны анхны Төрийн соёрхолыг хүртээсэн билээ.

П.Н Шастины нэрэмжит УГТЭ-ийн зүрх судасны мэс заслын тасгийн хамт олон бид Монгол улсын Эрүүл мэндийн салбарт зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээг 66 жилийн турш улсын хэмжээнд тасралтгүй үзүүлж байна.

Монгол улсад зүрхний мэс заслыг анх хийж эхэлснээс хойш өнөөг хүртэл хүүхэд болон насанд хүрэгчдийн нийт 30.000 гаруй хүнд зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж, эрдэнэт хүний эрүүл мэндэд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан, олон улсын түвшинд хүрсэн, улсын хэмжээний мэргэжлийн чадварлаг баг хамт олон бүрдэн ажиллаж байна.

Зүрх судасны мэс заслын тасагт жилд дунджаар 1700-1800 гаруй үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлдэг ба 90-95% нь  мэс заслын тусламж үйлчилгээ авдаг. Зүрх судасны мэс заслын 170 гаруй төрлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг Монгол улсын хэмжээнд амжилттай үзүүлж байна. Үүнд:

  • Зүрхний төрөлхийн гажиг, хавсарсан хүнд гажиг засах
  • Хавхлага суулгах болон нөхөн сэргээх мэс засал
  • Титэм судсыг нөхөн сэргээх мэс засал
  • Цээжний хөндийн дурангийн мэс засал
  • Судсан дотуурх оношлогоо, эмчилгээ
  • Хэвлийн болон цээжний хөндийн гол судасны эмгэгийг засах
  • Захын артерын судасны нөхөн сэргээх мэс засал
  • Венийн судасны мэс засал болон судсан дотуурх мэс засал эмчилгээ
  • Зүрхний болон голтын хавдрын мэс засал
  • Уушгины артерийн бүлэнт бөглөрөлийн мэс засал
  • Зүрх болон судасны аминд аюултай яаралтай мэс засал
  • Зүрх судасны мэс заслын мэргэшсэн баг хамт олон та бүхэнд үйлчилж байна:

Эмч, ажилчид