ЭМНЭЛГИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТЫН АЛБА
Танилцуулга

Тус алба нь Эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналтын баг, Төвлөрсөн ариутгал, Угаалгын нэгж, Эмнэлгийн аюултай хог хаягдлын нэгжүүдээс бүрдсэн 3 Тархвар судлаач эмч, 2 Халдвар хяналтын ажилтан, 13 ариутгагч, 6 угаагч, 1 эмнэлгийн тусгай хог хаягдлын туслах ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Албаны чиг үүрэг нь

  • 1. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх, тохиолдлыг эрт илрүүлж хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах замаар үйлчлүүлэгчдэд аюулгүй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх нэгж
  • 2. Тусламж үйлчилгээнд давтан хэрэглэгддэг мэс заслын болон тусламж үйлчилгээний багаж, материал хэрэгслийг халдваргүйтгэж ариутган бэлтгэх ариутгалын нэгж
  • 3. Эмнэлгийн зөөлөн эдлэл, мэс заслын халаад, даавуу угааж бэлтгэх угаалгын нэгж
  • 4. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явцад үүсэж байгаа эмнэлгийн тусгай хог хаягдлыг ангилан цуглуулах, түр хадгалах, тээвэрлэх үйл ажиллагааг хариуцсан баг зэрэг тус тусын чиг үүрэгтэй.
Эмч, ажилчид

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Улсын гуравдугаар төв эмнэлэг
Мэдээлэл технологийн алба
Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/
Холбоо барих утас: 7700-0366
Цахим шуудан: info@shastinhospital.mn