Эрүүл мэндийн сайдын 2006 оны 439 тоот, 2012 оны 375 тоот тушаалуудыг үндэслэн Эмнэлгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/19 дүгээр тушаалаар “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн тасаг” нэртэйгээр тасгийн эрхлэгч-1, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер-3, эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч-1 гэсэн 5 орон тоотой зохион байгуулагдсан. Мөн Эмнэлгийн даргын 2017 оны А/10 дугаар тушаалаар “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэгдсэн тасаг”, 2020 оны ТУЗ-ийн 05 дугаар тогтоолоор “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба” болон өргөжсөн.
Бүтэц:
Албаны бүрэлдэхүүн:
Үйл ажиллагаа
Тус алба нь эмнэлгийн болон эмнэлгийн бус нийт 2000 гаруй техник тоног төхөөрөмж, 7000 гаруй эмнэлгийн багаж хэрэгсэлийг хариуцан тусламж үйлчилгээний бэлэн байдал, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.
Албаны бүрэлдэхүүн эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглагдаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн аюулгүй байдал болон хэвийн найдвартай үйл ажиллагааг хариуцаж, ашиглалтын хугацааг уртасгах, ашиглалтын зардлын багасгах талаар арга хэмжээ авч, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор техникийн урьдчилан сэргийлэх үзлэг, урсгал болон их засварыг төлөвлөгөө графикийн дагуу гүйцэтгэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн судалгаан дээр үндэслэн цаашид шаардлагатай тоног төхөөрөмж, туслах хэрэгсэл, сэлбэгийн жагсаалт, засвар үйлчилгээнд шаардагдах сэлбэг хэрэгслийн төсөв зардлын тооцоог гаргах, санал боловсруулж шийдвэрлүүлэх, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны зааварчилгааг боловсруулах болон шинээр авахаар төлөвлөж буй аппарат тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтыг боловсруулдаг.