ЭМНЭЛЗҮЙН ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ
Танилцуулга

Эмнэлзүйн лавлагаа лаборатори нь Улсын хэмжээнд гематологи болон биохимийн чиглэлээр Чанарын гадаад хяналтыг зохион байгуулж жилд дунджаар 210 000 гаран үйлчлүүлэгчид 300 гаруй нэр төрлийн 577 240 шинжилгээ оношилгоог хийн 2024 оны байдлаар Гематологи, клиник хими, иммунологи, биохими, нян судлал, молекул биологийн шинжилгээний болон эмгэг судлалын нэгжтэй болон өргөжиж 5 их эмч, 19 лаборант, 1 туслах сувилагч, 1 тусгай мэргэжилтэн, 2 ариутгагч нар олон улсын шаардлагад нийцсэн лабораторийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Бүтэц
Тасгийн эрхлэгчээр АУ-ны доктор, ахлах зэргийн эмч Б.Баттүвшин, лабораторийн их эмчээр тэргүүлэх зэргийн их эмч, клиникийн профессор Б.Долгоржав, их эмч Ц.Солонго, АУ-ы магистр У.Энхтуяа, гематологич эмч Н.Алтанчимэг, ахлах лаборантаар ахлах зэргийн лаборант Н.Энхжаргал, тэргүүлэх зэргийн лаборант Ч.Батхишиг, Ч.Мөнхжаргал, Б.Дуламрагчаа, ахлах зэргийн лаборант Б.Сувдаа, Ч.Уянга, Б.Наранчимэг Б.Саруулбуян, Д.Ундармаа, Л.Алтантуяа, Ш.Цэрэнпил лаборант Б.Ганхөвсгөл, Биоанагаах судлаач Б.Төрболд, Д.Даариймаа, С.Ганчимэг, бактериологийн лаборант С.Хосбаяр, А.Гүлзат, Э.Дэлгэрбаяр, М.Сарангэрэл, Б.Сарангоо, туслах ажилтан Г.Батсайхан, сорьцын сувилагч Ц.Цэндсүрэн, ариутгагч З.Нансал, Д.Оюунбилэг нар лабораторийн тусламж үйлчилгээг
хөгжүүлэхийн төлөө итгэл төгс ажиллаж байна.
Үйл ажиллагаа
Шинжилгээний нэр төрөл: Тус лабораторид DDimer, vitamin D, Цусны ариун чанарын шинжилгээ, тархины харвалт, зүрхний шигдээс, зүрхний болон элэгний эмгэгтэй өвчтнүүдийн эмнэлзүйн явцыг хянах, эрсдлийг эрт үед илрүүлэх зорилгоор бүлэгнэлтийн болон биохимийн үзүүлэлтүүд, Антитромбин III, Protein C, Protein S, Homocysteine, аммони, аутоиммуны бамбайн эмгэгийн оношилгоонд anti-TPO, anti TG, дотоод шүүрлийн өвчний эмнэлзүйд С пептид, инсулин, мэдрэлийн оношилгооны TORCH халдварын IgM, IgG илрүүлэх багц 10 шинжилгээнүүдийг, HDV, CYFRA21-1, anti-CCP, IL-6, BioMeriux SARS-CoV II IgM, IgG илрүүлэг, ACTH, Anti-TSHR, CA-72-4, Өтгөнд далд цус илрүүлэх, Human Papillomavirus (type 16 and 18, 23) subtype DNА, Chlamydia Trachomatis/Ureaplasma Urealyticum/Nisseria Gonorrheae DNA илрүүлгийн шинжилгээнүүдийг, мэдрэл болон урологийн оношилгооны чиглэлд Anti-aquaporin Antibody (Anti-AQP4), Human acetylcholine receptor Antibody, Myelin oligodendrocyte glycoprotein Antibody (Anti-MOG), KIM1 (kidney injury molecule) зэрэг шинжилгээнүүдийг хийж нэвтрүүлсэн ба Gene-Xpert MTB/RIF микобактерийг илрүүлэх мэдрэг чанар өндөр, молекул биологийн шинжилгээний шинэ технологийг нэвтрүүлсэнээр эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөлийн илрүүлэлт эрс өссөн байна.

Эмч, ажилчид