ЭМТҮ-НИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБА
Танилцуулга

ЭМТҮЧАБА байгууллагын стратеги төлөвлөгөө, чанарын бодлого, чанарын зорилго, зорилтуудын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүний нөөц, техник хэрэгсэл, хангамж, үйлчилгээ, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, байгууллага, хувь ажилтны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, олон улсын JCI, ISO 9001:2015 стандартуудын чанарын удирдлагын тогтолцоог хөгжүүлэх, тусламж үйлчилгээний эрсдэл, аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах, залруулах чиг, үүрэг бүхий алба юм.

Чанарын зорилго:

  1. Үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг хөгжүүлэх, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх
  2. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах
  3. ЭМТҮ-тэй холбоотой халдвараас сэргийлэх, хянах тогтолцоог ОУ-ын жишигт хүргэх
  4. Ажилтнуудын чанар, аюулгүй байдлын мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх
  5. Чанар сайжруулах арга хэрэгсэл нэвтрүүлж, мөрдүүлэх, түгээн дэлгэрүүлэх
  6. АУ-ны нотолгоонд тулгуурласан тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг эрхэмлэх

Чанарын зорилтууд:

  1. ЭМТҮ-ний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг ОУ-ын жишигт хүргэх
  2. Үйлчлүүлэгч төвтэй байгууллагын соёлыг үндэсний хэмжээнд манлайлах
  3. Эрсдэлийн менежментийг стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх
  4. Эмнэлгийн тусламж үйлчилгээний эрсдэлийг бууруулах
  5. ХАБЭА-н шаардлагуудыг хангуулах
  6. Эмнэлгийн дотоод халдвар гаргахгүй байх
  7. Багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, эмнэлгийн ажилтны ёс зүйг дээшлүүлэх
  8. 5s менежментийг нэвтрүүлэх
  9. Дотоод аудитыг хэвшүүлэх
  10. ISO 9001:2015 стандартын мэдлэг, мэдээллийг түгээж, сурталчилах, сонирхогч талуудыг татан оролцуулах
  11. Эрдэм шинжилгээ, судалгаа хийх
  12. Сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээний аргыг ашиглаж эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх

4 чиглэлээр үйл ажиллагаа, хяналт үнэлэгээ хийж байна. Үүнд:

  1. Тусламж үйлчилгээний төрөл, чиглэлээр Эмчилгээний чанарын хяналтыг дэд багийн үйл ажиллагааг зохион байгуулах;
  2. Тасгийн чанарын багийн үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр хангах;
  3. ЭМДҮЗ-ийн нэхэмжлэлийн шалгуур, гүйцэтгэлийн хяналт;
  4. Эмнэлгийн дотоод аудиторын үйл ажиллагаа;

ЭМТҮЧАБА орон тооны 7, орон тооны бус 7, чанарын багийн 32, нийт 44 гишүүнтэй ажиллаж байна.

Бүтэц, бүрэлдэхүүн:

  • Албаны дарга Л.Отгондулам, Ахлах зэргийн эмч
  • Менежер Ц.Оюунчимэг, НЭМУ-ны магистр, Ахлах зэргийн эмч
  • Менежер Т.Оюунчимэг, АУ-ны магистр, Тэргүүлэх зэргийн эмч
  • Менежер М.Ачитмаа, АУ-ны магистр, Ахлах зэргийн эмч
  • Менежер Э.Энхтүвшин
  • Чанарын мэдээллийн мэргэжилтэн Ч.Дэлгэрмаа, АУ-ны магистр, ахлах зэргийн эмч
Эмч, ажилчид