Эмзүйн алба нь эмнэлзүйн эм зүйчдийн баг, эм олгох хэсэг, эм найруулах хэсэг, эмийн болон эмнэлгийн хэрэгслийн нөөц хангамжийн зэрэг 5 хэсэгтэй, эм зүйч 15, эм найруулагч 1, ариутгагч 1, шил угаагч 1 гэсэн 18 орон тоотой бөгөөд тус албанд Эмзүйн ухааны магистр 5, удирдлагын ухааны магистр 1, тэргүүлэх зэрэгтэй эм зүйч 3, ахлах зэрэгтэй эм зүйч 6, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 6, Хөдөлмөрийн хүндэт медальт 1, Алтан гадас одонт 2 ажилтан ажиллаж байна.
Одоо тус албанд албаны дарга Т.Отгонбилэг, эмийн нөөц, хангамж хариуцсан ахлах эм зүйч Б.Уянга, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангамж хариуцсан эм зүйч О.Баярзол, М.Эрдэнбуян, М.Мөнгөнбаяр, Эмнэлзүйн эм зүйч Б.Маралмаа, Ц.Одзаяа, Я.Цээлэй, Х.Уранчимэг, Т.Содон-Эрдэнэ, Д.Насанбат, Л.Лхамсүрэн, Ч.Дуламсүрэн, Ө.Баярзол, эм зүйч О.Хулан, эм найруулагч С.Баасанжаргал, ариутгагч Ж.Хишигтогтох, шил угаагч Ц.Сүнжидмаа нар ажиллаж байна.
Тус алба нь эм зүйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг хангах үүргийнхээ хүрээнд эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангах, эмийн жор бичилт, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх, нян эмэнд тэсвэржихээс урьдчилан сэргийлэх, шинэ эмийг эмчилгээнд нэвтрүүлэх, эмч, мэргэжилтэн, эмчлүүлэгчдийг эмзүйн мэргэжлийн мэдээллээр хангах зэргээр эм зүйн цогц тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Түүнчлэн эмнэлгийн Эмийн эмчилгээг зохицуулах хороо, Антибиотикийн дэд хорооны үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эмийн хангамж, хүртээмж, чанар, аюулгүй байдал, гаж нөлөөг бүртгэн мэдээлэх, антибиотик болон нянгийн эсрэг үйлдэлтэй эмийн хэрэглээ, хяналт, эмийн эмчилгээний үр дүн, өртөг зардлын судалгаа, эмийн зохистой хэрэглээний мэдээлэл, сургалт, сурталчилгаа зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Эм зүйч мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын урт, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад тогтмол хамруулж байна. Тухайлбал эм зүйч Т.Отгонбилэг БНСУ-ын Ионсей Северансийн эмнэлэгт, эм зүйч Ө.Баярзол Энэтхэг, Тайвань улсад, эм зүйч Б. Маралмаа БНСУ-ын Сон эмнэлэгт, Б.Уянга Тайвань улсын Их сургуулийн эмнэлэгт мэргэжлийн чиглэлээр тус тус суралцсан ба дотооддоо АШУҮИС-ийн төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад 11 эм зүйч суралцаад байна.
2021 оноос эмийн жор бичилт, олголтод Ehealth цахим мэдээллийн системийг бүрэн нэвтрүүлсэн ба жилд дунджаар 34,636 удаагийн эмийн жор, захиалгыг Ehealth цахим системээр хүлээн авч, хянаж, бэлтгэж олгож байна.
2022 онд Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж, Эмзүйн тусламж үйчилгээний чиглэлийн 16 шаардлагыг бүрэн хангасан. Мөн онд улсын хэмжээнд “Жишиг эмнэлзүйн эм зүйн алба”-ны үйл ажиллагааг нэвтрүүлж буй байгууллагаар шалгарсан. Жилдээ 21 мянга гаруй хэвтэн эмчлүүлэгчдэд 47,7 тэрбум төгрөгийн 393 нэр төрлийн эм, 483 нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протез, 20 нэр төрлийн ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэлээр үйлчилдэгээс амин чухал эмээр 96%, зайлшгүй шаардлагатай эмээр 98.3% хангаж байна.