ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА
Танилцуулга
Эрүүл мэндийн сайдын 2013 оны оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн Улсын гуравдугаар төв эмнэлгийн дүрэм, бүтэц батлах тухай 433 тоот тушаалыг үндэслэн Эмнэлгийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаар тушаалаар “Стратеги төлөвлөлт эдийн засгийн алба” эрүүл мэндийн салбарт анх удаа байгуулагдсан. Тус албанд эрүүл мэндийн даатгал, статистик мэдээлэл зүй, цахим бүртгэл гэсэн нэгжүүдийг зохион байгуулсан бөгөөд 19 орон тоотой ажиллаж эхэлсэн. Тус алба нь Эрүүл мэндийн даатгал, статистик мэдээллийн үйл ажиллагааг нэгтгэн эмнэлгийн үйл ажиллагааг тогтмол явуулах, бүртгэл мэдээллийг нэгтгэн дүгнэх, тайлагнах зэрэг удирдлагын шийдвэр гаргалт, эмнэлгийн зохион байгуулалтын зангилаа болсон чухал албын үүргийг гүйцэтгэдэг.

Зорилго:

Бид өөрсдийн мэргэжлийн болон харилцааны ур чадварыг тогтмол хөгжүүлж, эмнэлгийн хөгжилд хувь нэмрээ оруулна.

АЛСЫН ХАРАА:

Үйлчлүүлэгчээ дээдэлсэн даатгуулагчид ээлтэй, өндөр бүтээмж бүхий мэдээлэлжсэн харилцааны соёлтой жишиг алба болох

Бүтэц:

  • Албаны дарга
  • Даатгалын эдийн засагч
  • Статистикч их эмч
  • Статистик мэдээллийн ажилтан
  • Статистикч бага эмч
  • Даатгалын бага эмч

Албаны бүрэлдэхүүн:

  • С.Долгор – Албаны дарга
  • Л.Даваажав – Даатгалын эдийн засагч
  • М.Энхтуул – Статистикч их эмч
  • Б.Гарамгай – статистик мэдээллийн ажилтан
  • Н.Гансоёмбо – Даатгалын бага эмч
  • Н.Ууганцэцэг – Даатгалын бага эмч
  • Б.Нандинцэцэг – Статистикч бага эмч
  • М.Нарантуяа – Бага эмч

Үйл ажиллагаа

Тус алба нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааны статистик мэдээллийг өдөр тутам, сар, улирал, жилийн байдлаар тайлагнах, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний нэхэмжлэлийг нэгтгэн зохион байгуулах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний биелэлтийг хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээний үндсэн маягт болох цахим өвчний түүхийг хэвлэн архивлах үйл ажиллагааг өдөр тутам зохион байгуулан ажилладаг.

Тус албаны бүтээл:

  • – Тархины харвалт, зүрхний шигдээс төслийн 5 жилийн үр дүн /2013-2017 он / номонд бүх тоон үзүүлэлтийн судалгаа
  • – Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2014-2018 оны үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтийн статистик эмхэтгэл
  • – Өвчний түүх нээлгэх хэсгээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа
  • – Даатгуулагчдад зориулсан зөвлөмж
  • – Даатгуулагчдад зориулсан гарын авлага
  • – Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2010-2020 оны үндсэн үзүүлэлтийн статистик эмхэтгэл
  • – Улсын гуравдугаар төв эмнэлгээр үйлчлүүлэгчдийн зан төлөвт хийсэн судалгаа